Эхнэрээ баярлуулах гэж салют буудуулсан ч хүний машин шатаажээ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо "Нислэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух 47 настай эрэгтэй "Д" эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7давхарын цонхоороо буудуулсан байна. Энэ үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "ToyotaРrobox"/ автомашин дээр унаж тус автомашиныг шатаажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг