Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Задарсан 3 жил, Засах 1 жил

3-р сарын 11 - 16 цаг 43 минут

Задарсан 3 жил, Засах 1 жил

Энэ парламентийг тэнгисийн эргээс нөгөө эргийг зорьж буй хөлөг онгоц гэвэл оногдсон цаг хугацааныхаа ихэнхийг элээж, туулах ёстой замынхаа 70%-ийг нэгэнт туулжээ. Учир нь 2016 оны 07-р сарын 05-нд болсон Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар чуулганаас эхлээд сая завсарласан 2018 оны намрын чуулган хүртэл ээлжит чуулганы 402 өдрүүдэд, нийт 727 цаг 21 минут чуулган хуралдсан байна. Хуулиар олгогдсон энэ цаг хугацаандаа 87 бие даасан хууль баталж, 539 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, 48 хуулийг хүчингүйд тооцохыг баталж, 34 гэрээ хэлэлцээр соёрхон баталж, УИХ-ын тогтоол 259-ыг гаргасан ч гэлээ төлөвлөгөөнд нь байгаагүй хүчин зүйлсэд цаг хугацаа ихийг үрсэн байна. Жишээлбэл: Засгийн газар байгуулах асуудлаар хоёр удаа, засгийн газар унагах асуудлаар хоёр удаа, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар 6 удаа, нэг гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх, засгийн газрын сайдыг чөлөөлөх асуудлаар 7 удаа, мөн эдгээрийн оронд сайд томилох асуудлаар 7 удаа, дээр нь элчин сайдууд, бусад албан тушаалын томилгоонууд гээд асуудлууд дээр цаг хугацаа ихийг зарцуулжээ. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын даргыг огцруулах бойкот Монголын парламентийн түүхэнд анх удаа 60 хоног үргэлжлэв. Ядахад муу борлон тууврын саад гэгчээр гарц шийдэлгүй хэрүүл нэхдэг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн явган яриа л гэхэд дээрх 727 цагаас нэлээдгүйг хумсалжээ. Бүр хууль тогтоох дээд байгууллага нь буруу зөвийг шүүдэг шүүх танхим шиг болтол иргэдийг төөрөгдүүлэв. Ийнхүү эргээс энэ хүртэлх 3 намар, хоёр хаврын хугацааг нь маш товчхон дүгнэвэл “Барцад зовлон ихтэй, байгуулсан гавъяа багатай” харагдана. Одоо ашиг, өгөөжийн ачаа багатай энэ хөлөг онгоц эрэгтээ хүрэхэд 1 намар, хоёр хавар үлдсэн байна.

АЛДСАН ХУГАЦААГ НӨХӨХ БОЛОМЖ

Хөлгийн капитан нь солигдсон ч бодлого нь солигдохгүй болохоор МАН ард түмнээс авсан даалгавар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс үлдсэн хугацаанд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Алдагдсан цаг хугацааг нөхөж улс төрийн хэрүүл тэмцлээс ангижирч илүү бүтээлч ажиллах шаардлагатай цаг үед парламент гэх их хөлгийн шинэ капитанаар Г.Занданшатарыг сонгоод буй.

2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудалтай болж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН сонгогчдоос авсан даалгаврынхаа биелэлтэнд сонгогчдоос дүн тавиулах хугацаа улам бүр ойртсоор байгаа. Наана нь хэлэлцэгдэх ёстой шил, шилээ дарсан олон хуулиуд хүлээгдэж байна. Товчхондоо бол Г.Занданшатараар удирдуулсан парламентийн туулах замд ахадсан ачаа хүлээж байгаа гэсэн үг.

АРД ТҮМЭН УИХ-ААС ЮУ ХҮСДЭГ ВЭ?

 Боломжгүй зүйл хүсдэггүй. Урт хугацаны тогтвортой төрийн бодлого. Баялгийн зөв хуваарилалт, шударга ёсыг хамгаалах хуулийн засаглал. Татвараар санхүүжих төсвийн зөв зарцуулалт. Ард түмний аж амьдралд үр өгөөжтэй бодлого шийдвэрүүд. Аюулгүй, эрүүл амьдрах боломж нөхцөл.

Г.ЗАНДАНШАТАРААС ХҮЛЭЭХ БАС НЭГЭН ЧУХАЛ ЗҮЙЛ

Түүнээс хүлээж буй бас нэгэн итгэл найдвар бол 2011 оноос хойш өргөн багигдсаар байгаа үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Техник технологийн хөгжлийн хурдаар нийгмийн амьдрал хурдтай хувьсан өөрчлөгдөж байхад үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байгааг судлаачид олон жил ярьсаар байгаа. Судалсаар байгаа боловч салхи оруулаагүй олон жил болсон үндсэн хуулийн өөрчлөлтийг ажил болгоно хэмээн амласан билээ. Хуулийн засаглалаар эрх зүйт төрийг эмхлэн Монгол улсын хөгжлийг манантуулж байгаа авлигын тогтолцоог нурааж төрдөө итгэх иргэдийн итгэл найдварыг сэрээх боломж бий. Сайхан зүйл гэвэл тийм найдвар ханхалж байгаа. Өөрчлөхийн тулд өөрийн гэхгүй зольж, сольж чаддаг их хувьсгалчдын эр зориг энэ намаас цухуйж эхэлсэн. Гагцхүү одоо ялсан намын, төр удирдсан хүн бүхний хийж чадаагүйн буруугаа чихдэг үндсэн хуулиа зоригтойгоор сөхөж оновчтой өөрчлөлт хийж чадвал бодит өөрчлөлт гарна. Г.Занданшатар шүүмжлэлээс эмээж ард түмний хүсэл сонирхлыг нэр төрөөсөө илүүд үзэж чадвал үндсэн хуулиндаа салхи оруулна. Эс чадвал үндсэн хууль тойрсон маргаан хөгжлийн тушаа болж хэвээр үлдэнэ.

  Г.ЗАНДАНШАТАРЫН ДАВУУ ТАЛ

  1. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй журмын нөхдийн хамт өөрчлөлт шинэчлэлийн шанг таталцсан учир намынх нь өнөөгийн гол бодлого зарчимд сөргөлдөхгүй.
  2. Энэ засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан учраас Засгийн газартайгаа ойлголцож саадгүй ажиллуулах давуу талтай.
  3. Өмнөх спикер М.Энхболд 65-ын бүлэгтэй ажлаа эхлүүлж байсан бол нэг жилийн дараа 32-ын бүлэгтэй болж мөн дараа жил нь 27 гишүүнтэй үлдсэн. Харин Г.Занданшатарын хувьд тоо нь цаашдаа өсөн нэмэгдэх одоогийн байдлаар 40 кноптой итгэл төгс ажиллах нөхцөл бүрдсэн.
  4. Гишүүд зөвхөн хэлэлцэж буй асуудал дээрээ оюун санаагаа ажиллуулахыг Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуулиар зохицуулах шаардлагатай. УИХ-ын чуулганы танхим телевизийн камерны өмнө оноо авахын тулд энд тэндхийн эрээвэр хураавар зүйлийг хамж ярьдаг олон микрофоныг шууд хааж зөвхөн оновчтой шийдэл ярьж шийдвэр гаргадаг эмх цэгцэнд оруулах зангарага, ухаан түүнд байгаа.

  Г.ЗАНДАНШАТАРЫН ЭХНИЙ НҮҮДЭЛ

Шатарчин хүн цаг хугацааны үнэ цэнийг мэддэг байх учиртай. Яагаад гэвэл шатар бол цагаар тоглодог спорт. Цагтай уралдаж нүүдэл, нүүдлийн цаатхыг харж шийдвэр гаргадаг. Тийм болохоор одоо л шатарчныхаа ухаан, ур чадварыг төрдөө харуулах хэрэгтэй болж байна.

Ямартаа ч тэр эхний нүүдлүүдээ сайн хийлээ. УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр санал өгдөг болгосон нь хууль батлах үйл ажиллагаанд гишүүд зайлшгүй биечлэн оролцуулах нөхцлийг бүрдүүллээ. Офшорт нуусан олон тэрбум долларыг шууд оруулж ирэх хуулийн мухардалд гарц хайж анхны айлчлалаа Швейцарь улсаас эхэлж байна гэлээ. Энэ эрч хүчээрээ уран нүүж ажиллавал өнгөрсөн парламентийн бүтээмж муутай алдсан цаг хугацааг ганцхан жилийн дотор нөхөж ажиллах боломж түүнээс харагдаж байна. Г.Занданшатар зөв нүүж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019