Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Эрдэнэбат: Тухайн үед Монголын төрд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах 400 сая доллар байгаагүй

3-р сарын 11 - 16 цаг 40 минут

Д.Эрдэнэбат: Тухайн үед Монголын төрд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах 400 сая доллар байгаагүй

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэх асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд таны нэр дурдагдаад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг хэлэлцүүлэхээр Засгийн газарт оруулсан миний бичиг байна. Засгийн газар дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Үүнд анхаарал татсан нэг зүйл нь юу гэвэл ОХУ-ын захирлын бичгийг монгол хэл дээр орчуулж хэвлээгүй байна. Асуудалд ингэж хандаж боломжгүй. Үүний орчуулгыг ЗГХЭГ-аас гаргах хэрэгтэй. Учир нь энэ бичигт яагаад энэ мөнгийг төрөөс гаргах боломжгүй болсон бэ гэдэг зүйлийн хариулт бий. Энэ бол өөрийнхөө эзэмшдэг 49 хувийг зарах саналтай байна гэдэг хандсан захидал. Үүнд нэг өгүүлбэр бий. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй хугацаанд гэж тогтоосон байгаа. Энэ 12 хоног бол хаалтын өдөр шүү гэсэн байдаг. Энэ бичиг Монгол Улсын Засгийн газарт ирсэн байдаг. Энэ бичиг хэзээ ирсэнийг Засгийн газар өөрсдөө шүүгээд олчих байх. Энэ ажлын 12 хоногийн хугацаанд ОХУ-ын зарах гэж байгаа 49 хувийг Монголын төр эрхзүйн шийдвэр гаргаж, 400 сая доллар босгохын тулд энэ хугацаанд багтаж чадах байсан уу үгүй юу гэдэг асуудал үүссэн. Ярихад амархан. Бид 400 сая доллар босгоод л авчих байсан ш дээ гэх байх. Ярих, хийхийн хооронд асар том зөрүү бий. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш. Ярьсан байдаг. Миний танилцуулганд санхүү эдийн засгийн хувьд төр өөрөө худалдаж авах боломжгүй нь үнэн юм байна гэж. Энэ 12 хоногийн хугацаанд амжихгүй. Яагаад гэхээр ээлжит чуулган завсарлачихсан. Би сайдын хувьд зарчим, бодлого хоёрыг барьсан. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учраас Монгол Улсад 49 хувь нь орж ирэх нь зөв гэж үзсэн. Тиймээс ЗГ энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Энэ үйлдвэр 100 хувь монголын үйлдвэр болсон. Харин цаашдаа ажиллахдаа улстөрийн хэлээр биш, эдийн засгийн хэлээр ярьж ажиллаасай гэж хүсч байна. 

2016 онд Эрдэнэт үйлдвэр ОХУ-ын хувьцаатай байх үедээ 70 хэдхэн тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн байдаг. Харин 2018 онд энэ 9 дахин нэмэгдсэн. Тэгэхээр Монголын 100 хувь мэдэлд орсноор эдийн засгийн хувьд ашигтай болсон нь ойлгомжтой байна. 

-Төрд мөнгө байхгүй гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу? 

-Тухайн үед төрд 400 сая доллар байсан уу, үгүй юу гэвэл огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үе байсан. Мөн ажлын 12 хоногийн дотор багтааж монголын төр ийм их хэмжээний мөнгийг босгож чадах байсан уу гэвэл чадахгүй байсан гэдгийг илэрхийлж байгаа. 

-Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа мөнгө угаалт хийсэн гээд байгаа. Энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Мөнгө угаалт гэж юуг хэлээд байгааг Олон Улсын хэлээр тайлбарлах байх. Санхүүгийн асуудлыг шүүх хяналтын байгууллага шийдэх ёстой. 

-Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосныг юу гэж харж байна вэ? 

-Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019