Шуурхай мэдээ:
179898-179902-180005

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус 25 зөвлөх

3-р сарын 11 - 16 цаг 36 минут

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус 25 зөвлөх

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.     ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөхбодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

 Зөвлөхүүдийн зөвлөл:  

1.  О.БАТНАЙРАМДАЛ– Орон тооны Ахлах зөвлөх /ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

2.  З.СҮХБААТАР - Хуулийн бодлогын зөвлөх /ХУУЛЬЧ, ДОКТОР/

3.  Б.ТҮВШИНТӨГС - Эдийн засгийн бодлогын зөвлөх /БОСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/

4.  Д.ИДЭР - Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /ХАРВАРДЫН КЕННЕДИЙН СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

5.  Э.БОЛОРМАА - Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

6.  Б.БОЛОР-ЭРДЭНЭ - Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

7.  Б.ОНОН - Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТР/

8.  Н.ЭРДЭМСАЙХАН – Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /НЬЮ СОУТ ВЕЙЛСИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МАГИСТР/

9.  М.БАДАМЛЯНХУА - Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАГИСТР, СЭЗИС-ИЙН БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОРАНТ/

10.  A.AМАРЖАРГАЛ - Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ/

11.  Ж.ЗОЛБАЯР - Гадаад бодлогын зөвлөх /БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МАГИСТР/ 

12.  Г.БАТХУЯГ – Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / ГРИФФИТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОН ИННОВАЦИЙН САЛБАРЫН ДОКТОР/

13.   М.ГАНХҮЛЭГ – Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР/

14.  Ж.НАРАНТУЯА - Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВР, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР/

15.  Л.БОЛОР - Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /САН-ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН МАГИСТР/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019