Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ө.Энхтүвшин: "ЭКО АЛТАН ЗААМАР"-ын осол газар хөдлөлтөөс болсон гэдэг тайлбар үнэмшилгүй байгаа

3-р сарын 6 - 18 цаг 00 минут

Ө.Энхтүвшин: "ЭКО АЛТАН ЗААМАР"-ын осол газар хөдлөлтөөс болсон гэдэг тайлбар үнэмшилгүй байгаа

Шадар сайд Ө.Энхтүвшин "ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын ил уурхайд болсон ослын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хамгийн аюултай нь энэ уурхай ахиад нурах магадлалтай байна. Тиймээс аврагчдын тоог цөөлж, маш хянуур болгоомжтой ажиллаж байна"

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Та газар дээр нь ажиллаад ирлээ. Нөхцөл байдал хэр байна? 

-Аврах ажиллагаа нэлээн олон хоног явагдаж байна. Өнөөдөр 7 дахь өдөр нь. Нөхцөл байдал их хүнд байна. Дөнгөж сая гурав дахь цогцсыг оллоо. Таниулах ажиллагаа явуулахаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэ уурхайн хана аль ч талаасаа нурах магадлал өндөр. Эрэн хайх талбайтайгаа ойрхон байгаа хана ертөнцийн зүгээр урд зүгт байгаа. Тэр бол мөсжсөн том талбай байна лээ. Цаад сууриасаа хөндийрсэн байгаа нь харагдаж байна. Аврагчид усан дотор ажиллаж байна. 80 метрийн дор нуур шиг ус хуримтлагдсан байгаа. Түүнд аврагчид ажиллаж байна. Мөсөөр хучигдсан тийм л хүйтэн усанд аврагчид ажиллаж байна. Найман шумбагч 30-аад шумбалт хийж, цогцсуудыг гарган авч байна. Сүүлийн нэг цогцсыг олохыг ар гэрийнхэн нь ихэд шаардаж байна.  Аврагчид бүх боломжоороо өдөр шөнөгүй ажиллаж байна. Миний санаа зовж байгаа зүйл бол авран хайх ажиллагаа явуулж байгаа аврагчид амь насаа алдах вий. Нуранга үүсэх л юм бол тэр доор ажиллаж байгаа хүмүүсийг гаргах боломжгүй. Шанага шиг юманд л хүйтэн усанд шумбаад нэг орохдоо 20  минутаар шумбалт хийж байна. Хувцас их муутай байна. Цаашдаа үүнд анхаарна. 

Аврагчид үнэхээр сайн ажиллаж байна. 

-Осолдсон иргэдийн ар гэрийнхэн юу гэж байна? 

-Аврагчид маш сайн ажиллаж байна. Зохион байгуулалттай үнэхээр сайн байна. Гэхдээ зургаа хоночихлоо. Хүнийхээ барааг л хармаар байна. Хурдан гаргаж өгөөч гэж шаардаж байна. Тиймээс эрлийг зогсоох боломжгүй. Гэхдээ би сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын зүгээс аврах ажиллагаа явуулахдаа дээд зэргийн болгоомжтой, аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэх үүргийг надад өгсөн. 

-Засгийн газраас ямар шийдвэр гаргасан бэ? 

-Энэ бол зөвхөн нэг компанид гарч байгаа осол биш. Хавар болж байна. 100 гаруй компани ажилдаа гарсан. Эдгээр компанид ч ийм осол гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс МХЕГ-аас шалгалтыг шуурхай хийж, бүх компанид шалгалт явуулах үүрэг өгсөн. Хэдийгээр Засгийн газраас сэрэмжлүүлэг хүргүүлж байсан ч ийм харамсалтай осол гарсан байна. Тиймээс шуурхай арга хэмжээ авч, шаардлага хангахгүй байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн.

-Ослын газар компанийн удирдлагууд байгаа юу. Тэд юу гэж байх юм? 

-Яг ослын газар компанийн хувьцаа эзэмшигч хүмүүс байна лээ. Яг компанийн захирал нь Төмөрцэцэг гэж хүн байгаа. Бие нь муу байгаа гэж бидэнд хэлсэн. Тэр Төмөрцэцэгийн төрсөн ах нь гээд нэг хүн байна лээ. Компанийн хувьцаа эзэмшигч гэж танилцуулсан. Гүйцэтгэх захирлын орлогч нар тэнд байсан. Одоогийн байдлаар ослын газар техник, хүн хүчээ гаргаад ажиллаж байгаа. Ослын шалтгаан өнөөдөр гарчих байх. Хариуцлагын асуудал зайлшгүй яригдана. 

-Өмнө нь мөн энэ компанид нэг хүний амь нас эрсдэж байсан юм билээ? 

-Тэр мэдээллийг авсан. Техникээс үзүүртэй төмөр харваад амин газарт нь оносон гэсэн. Тэгэхээр энэ компанид хоёр ч удаа осол гарлаа. Тиймээс энэ компанийн хувьд компанийг удирдаж байгаа хүмүүсийг хувьд заавал хариуцлагаа хүлээнэ. 

-Компанийн зүгээс газар хөдлөлтөөс болсон гэж тайлбарлаад байна. Энэ хэр үндэслэлтэй вэ? 

-Газар хөдлөлт болсон уу үгүй юу гэдэг дээр тухайн компани өөрсдөө магадлагаа авсан юм билээ. Тэрийгээ бидэнд үзүүлсэн. Тэр цаасан дээр 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 22.30 байна уу 40 минутын үед уурхайн кординат газарт 4 магнутын хүчтэй хөдлөлт болсон байна гэдэг дүгнэлт байна лээ. Гэхдээ осол болсон цаг хугацаа нь маргааш өдрийн буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагийн орчим болсон. Тэгэхээр газар хөдлөөд нурсан гэдэг тайлбар бол үнэмшилгүй байгаа юм. Харин нуралт болсон талбайн дээхэн талд хэд хэдэн усан сан байгуулсан байна лээ. Тэр усан сангийн ус тэр газар судлаар явж нэвчилт үүсгэсэн байна уу, нуралт үүсгэсэн байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтооно. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019