Шуурхай мэдээ:


ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

3-р сарын 5 - 16 цаг 09 минут

ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр,хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг амжилттай хамтран хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн зургаадугаар шатны үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд ОУВС-ийн ажлын хэсэгтэй хамтран хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр байгаа бөгөөд бүх тоон зорилтууд биелсэн байна. Түүнчлэн ОУВС-ийн зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа хэмээн дүгнэж байна. Хөтөлбөрийн үр дүнд 2016 онд 1.2 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр байна. Мөн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ эрс буурсан гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг уулзалтын эхэнд тэмдэглээд талархал илэрхийлэв.

Тэрбээр, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд бид эдийн засгаа солонгорулах шаардлага үүсээд байна. Өнөөг хүртэл импортын урсгал давамгайлж байсан бол экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй гэлээ. 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна5 сар 20. 12:08Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна5 сар 20. 12:07Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019