100 мянган юань хандивлаад нас барсан эрхэм
Жэжянь мужийн Ниньбо хотын Ниньай шяний 87 настай, намын ахмад гишүүн Жао Зэнфү өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хуримтлуулсан 100 мянган юаниа мужийнхаа буяны байгууллагад илгээсэн байна. Энэ нь түүний хамгийн сүүлчийн хүсэл байсан аж. Ийн тэрбээр 27-ны үдээс өмнө бурхан болжээ. Жао Зэнфү Шандун мужаас гаралтай бөгөөд 1993 онд Ниньхай шяний Бүтээн байгуулалтын банкны даргын албанаасаа тэтгэвэрт гарсан гэнэ. “Энэ түүний анхны хандив биш” хэмээн Ниньхай шяний буяны байгууллагын ажилтан Жоу Сятин ярьжээ.
Жао Зэнфү болон түүний гэргий Ван Дун нар буяны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигчид. 2003 онд тус шяньд буяны байгууллага нээлтээ хийснээс хойш тэд жил бүр 600 юань хандивлах болжээ. 2006 оноос эхлэн жилд 1000 юань хандивлах болсон байна. Харин 2010 онд эхнэр, нөхөр хоёрын тэтгэврийн мөнгө нэмэгдсэнээр, хандивын хэмжээ ч нэмэгдэж, жилд 10 мянган юань хандивлаж эхэлсэн гэнэ. 16 жилийн хугацаанд тэд шянийхаа буяны байгууллагад 126 мянган юань хандивласан бөгөөд энэ удаагийнхыг нэмбэл, нийт 226 мянган юань хандивлажээ.
Жао Зэнфү болон Ван Дун нар энэ хугацаанд өөрсдийнхөө хоол хүнс, хэрэглээгээ хэмнэж байснаас гадна сайн хүнс ч авахаас гар татаж ирсэн байна. Хувцаснууд нь л гэхэд 100 юаниас хэтрэхгүй үнэтэй бөгөөд гэрийн тавилга нь 1970-аад онд худалдаж авсан тэр л янзаараа байжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг