Буриад бүсгүй Алиса Саяновна Жамбалова гүйлтийн цанын төрлөөр Хошой алтан медаль хүртээд байна
2019 оны Дэлхийн оюутны өвлийн Универсад наадмаас ОХУ-н тамирчин Буриад басган Алиса Саяновна Жамбалова гүйлтийн цанын төрлөөр Хошой алтан медаль хүртээд байна. Тэрбээр цанын сонгомол техник 5км, хөөх уралдаан 5 км-т тус тус аваргын алтан медаль хүртжээ.
Алиса Саяновна Жамбалова нь 1994 онд Буриадын Цагаан нуурт төрсөн бөгөөд аавынхаа удирдлага дор бэлтгэл сургуулиа хийдэг ажээ.
Гуравдугаар сарын 2-12 хүртэл үргэлжлэн явагдах Унивеерсад наадмыг одогийн байдлаар ОХУ-ын баг 9 алт -, 11 мөнгө, 9 хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Дэлхийн 58 улс оролцож буй уг наадмаас 14 улс ямар нэгэн медаль хүртээд байгаа юм.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих хэсэг