Шуурхай мэдээ:


Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

3-р сарын 4 - 16 цаг 37 минут

Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

 Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна5 сар 20. 12:08Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна5 сар 20. 12:07Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019