С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшлээ
НИТХ үргэлжилж байна. Хуралдаан эхэлмэгц НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар Хотын даргад сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлаагүй буцаасан үндэслэлээ тайлбарлахыг шаардсан юм.
Улмаар уг асуудлаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь дэмжээгүй тул уг горимын санал унав.
Хурал даргалагч Б.Батнасан Хотын даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлж байгааг уламжлаад заалнаас нэр дэвших хүн байгаа эсэхийг лавлалаа.
Мөн Нийслэлийн иргэн Э.Бямбацэрэн өөрийгөө Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан боловч нам эвслээс нэр дэвших учиртай тул хүсэлтийг хүлээн авсангүй.
НИТХ дэх МАН-ын бүлгээс Батсүмбэрэл, Отгонсүх Мөнхжаргал, Төмөрбаатар, Амарбаясгалан гэсэн таван төлөөлөгчийн нэрийг тооллогын комист нэр дэвшүүллээ.
Харин НИТХ дэх АН-ын бүлгээс өмнөх нэгдүгээр сарын 16-нд болсон санал хураалтыг явуулсан тооллогын комиссыг хэвээр нь байлгах горимын санал гаргасан юм.
Хуучин комиссыг хэвээр байх эсэх дээр санал хураалт явуулахад санал уналаа.
Ингээд төлөөлөгч Ж.Батсайхан тооллогын комиссын гишүүдийг сонгохдоо нууцаар санал хураах горимын санал гаргалаа. Уг асуудлаар санал хураалт явуулахад дахин унасан юм.
Сэтгэгдэл бичих хэсэг