НИТХ 10 минутын завсарлага авлаа
НИТХ-ын хуралдаан 10 минутын завсарлага авлаа. Учир нь тооллогын комиссыг сонгоход асуудал үүсч, нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.
Тодруулбал, НИТХ дэх МАН-ын бүлгээс Батсүмбэрэл, Отгонсүх Мөнхжаргал, Төмөрбаатар, Амарбаясгалан гэсэн таван төлөөлөгчийн нэрийг тооллогын комист нэр дэвшүүлсэн.
Харин НИТХ дэх АН-ын бүлгээс өмнөх нэгдүгээр сарын 16-нд болсон санал хураалтыг явуулсан тооллогын комиссыг хэвээр нь байлгах горимын санал гаргасан юм.
Гэвч АН-ын санал унаж, мөн төлөөлөгчдийн гаргасан бүх санал унаж байгаа тул АН-ынхан хүчээр асуудлыг шийдэх гэж байна хэмээн асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг