Шуурхай мэдээ:


Монгол түмний хайртай тамирчин О.Насанбурмаа

2-р сарын 26 - 15 цаг 19 минут

Монгол түмний хайртай тамирчин О.Насанбурмаа

Гавьяат тамирчин О.Насанбурмаагаас нэгэн удаа ярилцлага авч байхад тэр “Би аав ижий, ах, эгч нарынхаа үргэлжлэл нь юм шүү гэж хэлж билээ. Ижийнхээ талаас л лав удамтай гэдэг юм. Улсын начин Ч.Баянмөнхийг ижийнхээ тун ойрын хамаатан гэж байсан. Бас төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт бөхөөр улсын шигшээ багийн анхны хэдийн нэг. Тив, дэлхийн тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн ОУХМ хүн. Бас ах нар нь барилдах дуртай. Энэ  нь О.Насанбурмааг чөлөөт бөхөөр замнахад нөлөөлсөн гэдэг нь үнэн. Энэ тухай эгчийгээ тэмцээнд яваад медальтай ирэхэд ямар гоё юм бэ гэсэн цагаан атаархал төрдөг байлаа гэж ярьсан. Тиймээс би анх хүндийн өргөлтөөр хичээллэж бас ч чамгүй амжилт гаргаж улсын өсвөр үеийнхний тэмцээнээс хүрэл медаль зүүж байв. Гэвч эгчийгээ дагаад чөлөөт бөх рүү нэг л өдөр урвасан гэх юм билээ.
 
Түүнээс хойш 15 жил болчихож. Тэгвэл өнөөдөр О.Насанбурмаа хэн бэ. 16-хан настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бахдам амжилт өнөөдөр дэлхийд данстай бөхийн нэг гэгдэх өндөрлөгт хүргэжээ. Үндэсний бөхөөр бол дархан аваргын энтэй л гэсэн үг. Улмаар Азийн АШТ-ээс 15, дэлхийн АШТ-ээс 16 насандаа хүрэл медаль авчирсан гээд бод доо. Алдарт бөх Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Мөнхбат нарын амжилтын оргилд тэр хүрсэн гэж ч болно. Бас улсын найман удаагийн аварга Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай гээд цоллобол Х.Баянмөнх аваргын энтэй л санагдах юм шиг. О.Насанбурмаа бас ховорхон амжилтын эзэн. Тэр ДАШТ-ээс дөрвөн медаль авахдаа дөрвөн өөр жинд барилдаж авчээ. Бүр тодруулах юм бол хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдахдаа гуравт нь ялж. Тэгвэл өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий 72 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын бөх К.Жюстинад оноогоор ялагдаж дэлхийн дэд аварга болов. Энэ тухай өөрөө ярихдаа:
-Уг нь миний хувьд дэлхийн дэвжээнд 10 дахиа барилдаж байгаа болохоор туршлага дутаад байх юм байгаагүй. Гэхдээ жин өгссөн. Үнэндээ санасандаа хүрч барилдаж чадаагүй. Өмнө нь ганц удаа ч болтугай хүч сорьж үзсэнсэн бол арай өөр байх байсан болов уу. Түүнийг ялчихсан бол дэлхийн дэвжээнд Монгол төрийн дууллаа эгшиглүүлэх байсан даа гэж бодохоор харамсалтай гэж билээ. Уг нь Будапешт, Токиогийн дэвжээ түүнд ээлтэй байдаг юм. Одоогоор дэлхийн АШТ-ээс дөрвөн медаль хүртсэн бөх О.Насанбурмаагаас өөр хүн байхгүй гээд бодоход бахархахаас өөрцгүй юм. О.Насанбурмаад олон содон чанар бий. Даруухан энгүүнээрээ бусдаасаа ялгарна аа.
 
-Зарим тамирчин бэлтгэлийнхээ зэрэгцээ хувийн зохион байгуулалтдаа сүрхий анхаардаг гэдэг. Өөрөө тийм нарийн дэг журам барьдаг уу?
 
-Надад тийм нарийн баримталдаг, бусдад гайхуулах юм байхгүй ээ. Энгийн л байхыг хичээдэг. Зарим нь илүү амжилт үзүүлсэн хүнийг нэг л тусгайгаар ойлгодог шиг санагддаг гэж байна лээ.
 
-Бас хэтийн зорилго чинь юу вэ?
 
-Спортын замналаа эргээд харахад оролцож амжаагүй, медаль авч чадаагүй тэмцээн бараг алга даа. Харин олимпоос медаль авахсан гэсэн ганц мөрөөдөл үлдлээ.
 
-Одоо хүч сорьж буй 72 кг чинь олимпийн бус жин шүү дээ?
 
-Жин уруудан 68 кг-д барилдах бодолтой. Бэлтгэлээ ч энэ зорилгодоо нийцүүлж хийх болно. Би ер нь ямар ч барилдааны өмнө ялагдах тухай огт боддоггүй, санаа зовдоггүй. Ялна, чадна гэж л өөрийгөө хурцалдаг гэж ярьдаг. Тэр нь барилдааныг нь үзэж байхад ил харагддаг юм. Нэг л тайван энгүүн хүн. Харин дэвжээн дээр гарахаараа эмнэг хангал шиг л догширч өгнө. Золбоолог гээч. Олон угсраа мэхийг тун даацтай хийнэ. Яг л дархан аварга А.Сүхбатын ид гялалзаж байх үе шиг.
Тийм ээ. Монгол түмний хайртай бөхийн нэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа үнэ цэнэтэй амьдрахын утга учир, ухааныг чөлөөт бөхөөс л авсан гэдэг юм. Тэр хувь заяаныхаа цаг хугацааг өөрөө л  эзэгнэж явнам.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит Цагдаа,Дотоодын цэргийн анги байгууллагуудын чөлөөт бөхийн Аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордоны "А"зааланд 2019.02.28-нд болох тул бөх сонирхогчид үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Жуулчин Лас-Вегас хотын казиногоос нэг сая ам.доллар хожив8 цаг 27 минутын өмнөEdu Help Олон Улсын Боловсролын Агентлагийн Нээлттэй Өдөрлөг8 цаг 34 минутын өмнөЖ. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн8 цаг 43 минутын өмнөНийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав8 цаг 47 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ8 цаг 48 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна8 цаг 52 минутын өмнөБайнгын хороод хуралдана8 цаг 56 минутын өмнөС.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?8 цаг 58 минутын өмнөЦензургүй яриа - Mонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.3 сар 19. 10:06Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК нь ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 15. 17:17Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд3 сар 15. 17:11Батлан хамгаалахынн сайд Н.Энхболд Турк улсад айлчиллаа3 сар 15. 17:07УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ3 сар 14. 15:52Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав3 сар 14. 15:32Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 16:48А.Мөнгөншагай дэрвэгэр сормууст бүсгүйчүүдээ магтан дуулжээ3 сар 13. 16:43АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав3 сар 13. 16:31АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"3 сар 13. 16:21ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ3 сар 13. 16:15Засгийн газар өнөөдөр хуралдахгүй3 сар 13. 16:10УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов3 сар 13. 16:07О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах хүсэлтэд прокуророос хариу өгөөгүй байна3 сар 13. 16:03Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана3 сар 13. 16:00Видео: "Бойнг 737" нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ3 сар 12. 16:27Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна3 сар 12. 16:19Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан дэд бүтцийн төвтэй танилцав3 сар 12. 16:15Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна3 сар 12. 16:11“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна3 сар 12. 16:04Төрийн жишиг менежмент3 сар 12. 16:00Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина3 сар 12. 15:53
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019