Шуурхай мэдээ:


ХЗБХ: Байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, 8 хууль батлуулжээ

2-р сарын 21 - 18 цаг 11 минут

ХЗБХ: Байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, 8 хууль батлуулжээ

-УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын товч тайлан-

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

    Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралдлаа.

    Байнгын хорооны хуралдаанаар 7 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3  тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. 

    Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргав. 

    Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 1 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

    Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 8 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг батлууллаа. 

           Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

    Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. 

    Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07, 12, 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12, 13, 15 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулав.

    Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 14 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал, Улсын Их Хурлын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын санал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцлээ.

            Бусад байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:

“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн. 

            Хүний эрхийн дэд хороо:

    Хүний эрхийн дэд хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны хуралдаанаараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг хэлэлцэж санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн.

            Бусад:

    Хууль зүйн байнгын хороо холбогдох байгууллагатай хамтран “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. 

    Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 1 эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүллээ. Мөн 1993-2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль болон Улсын Их Хурлын тогтоолд тавьсан хоригийн талаарх судалгааг хийж  судалгааны санд орууллаа. 

    Цахим сүлжээнд 10 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2 байгууллагын илтгэл, мэдээлэл, 16 санал, дүгнэлт, хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулжээ. 

    Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 10329 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 600 хуудас бүхий 7 боть хууль, тогтоолын хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгөв. 

    Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 29 албан бичиг, иргэдээс 18   өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Жуулчин Лас-Вегас хотын казиногоос нэг сая ам.доллар хожив7 цаг 55 минутын өмнөEdu Help Олон Улсын Боловсролын Агентлагийн Нээлттэй Өдөрлөг8 цаг 2 минутын өмнөЖ. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн8 цаг 11 минутын өмнөНийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав8 цаг 14 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ8 цаг 16 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна8 цаг 20 минутын өмнөБайнгын хороод хуралдана8 цаг 24 минутын өмнөС.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?8 цаг 26 минутын өмнөЦензургүй яриа - Mонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.3 сар 19. 10:06Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК нь ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 15. 17:17Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд3 сар 15. 17:11Батлан хамгаалахынн сайд Н.Энхболд Турк улсад айлчиллаа3 сар 15. 17:07УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ3 сар 14. 15:52Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав3 сар 14. 15:32Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 16:48А.Мөнгөншагай дэрвэгэр сормууст бүсгүйчүүдээ магтан дуулжээ3 сар 13. 16:43АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав3 сар 13. 16:31АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"3 сар 13. 16:21ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ3 сар 13. 16:15Засгийн газар өнөөдөр хуралдахгүй3 сар 13. 16:10УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов3 сар 13. 16:07О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах хүсэлтэд прокуророос хариу өгөөгүй байна3 сар 13. 16:03Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана3 сар 13. 16:00Видео: "Бойнг 737" нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ3 сар 12. 16:27Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна3 сар 12. 16:19Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан дэд бүтцийн төвтэй танилцав3 сар 12. 16:15Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна3 сар 12. 16:11“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна3 сар 12. 16:04Төрийн жишиг менежмент3 сар 12. 16:00Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина3 сар 12. 15:53
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019