БҮСГҮЙН ЗУРВАС ирэх гуравдугаар сарын 1-нд задарна
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчдийн 2019 оны анхны шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх энэхүү зохиолоор Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Бүсгүйн зурвас” жүжгийг тайзнаа найруулан 2019 оны 03 дугаар сарын 01-нд үзэгчийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байна.
“Бүсгүйн зурвас” хэмээх энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэхь ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлэх болно.
Жүжиг мэт амьдралд – Амьдарч буй мэт жүжиглэсээр орших...
Сэтгэгдэл бичих хэсэг