С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэнийг албажуулжээ
МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон байна.
Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар "МАН-ын Хяналтын хороо хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн нь үнэн" гэжээ.
Тодруулбал, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар болон гишүүд С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг түдгэлзүүлсэн бичигт гарын үсэг зурж албажуулсан байна.
Мөн энэ талаар өнөөдөр МАН-ын Хяналтын хорооноос албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг