Бүх оддын тоглолт ЛеБроны багийн ялалтаар өндөрлөлөө
NBA -ын "Бүх оддын тоглолт" Шарлотта хотын "Spectrum Center"-т гурван өдөр амжилттай үргэлжлэн явагдлаа. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр сонирхон хүлээдэг Оддын тоглолт Монголын цагаар өнөөдөр 09:00 цагаас явагдав.
Өрнөд бүсийг тэргүүлсэн ЛеБрон Жеймсийн баг дорнод бүсийн Яннис Антентокунмпогийн багий 178:164 харьцаагаар буулган авлаа. Тоглолтын шилдэг тоглогчоор MVP Кевин Дюрант хоёрдахь удаагаа шалгарсан байна. Эсрэг багийн ахлагч Яннис Антентокунмпо 38 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан боловч баг нь ялалт байгуулсангүй. Яннисийн баг эхний 2 үед давамгай тоглосон боловч гуравдугаар үед оноогоо бариулж 132-131 харьцаагаар өндөрлөв. Сүүлийн үед ЛеБроны багийн шидэгчид мэргэн байж 13 оноо эсрэг багаасаа илүү авч багаа ялалтанд хүргэжээ.
Леброн Жэймс 19 оноо 8 самбар, 2 блок
Кэвин Дюрант 31 оноо 7 самбар
Кэйри Ирвинг 13 оноо 9 самбар
Кавай Леонард 19 оноо 5 самбар
Жеймс Харден 12 оноо авсан байна.
Клэй Томпсон 20 оноо, Димиан Лиллард 18 оноо тус тус авчээ. Кэйри Ирвинг 9 удаа самбараас бөмбөг шүүрсэн бол Б.Симмонс 7 удаа оновчтой дамжуулалт өгөн багаа тэргүүлсэн аж. Сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцож буй Д.Уэйд 7 оноогоор багтаа тус болжээ.
Яннис Антентокунмпо 31 оноо 11 самбар
Стефен Керри 17 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт
Жоэл Эмбийд 10 оноо, 12 самбар
Пол Жорж 20 оноо авсан байна.
Сэлгээний тоглогчдоос Крис Меддлтон 20 оноо, Р.Уэстбрүүк
17 оноо тус тус авсан байна. Дирк Новицки 3 удаа холын зайнаас шидэн 9 оноо авсанаар сүүлийн удаа Бох оддын тоглолтод оролцов.
Сэтгэгдэл бичих хэсэг