Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс

2-р сарын 1 - 12 цаг 52 минут

Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс

Global Finance сэтгүүл дэлхийн хамгийн аюулгүй улс, орнуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ дайн дажин болох магадлал, ард иргэдийнх нь аюулгүй байдалд аюул занал учрах түвшин, эдийн засгийн өсөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох магадлал зэргийг голчилж үзсэн байна. Дор бид дэлхийн хамгийн аюулгүй 10 орны тухай өгүүлэх болно. 
 
1. Исланд 
Исланд бол Умард Европын баруун хэсэгт оршдог арлын улс юм. Өнгөрсөн оны байдлаар тус улсад 350 мянга гаруй хүн оршин сууж байна. Цагаачид хүн амыг нь өсгөж байгаа. Жил ирэх тусам цагаачдын тоо нэмэгдэж буй. Хоёр жилийн өмнө нийт хүн амынх нь 11 хувийг цагаачид эзэлж байв. Тус арал Европ тивээс нэлээн зайтай оршдог. Ойролцоох Фарерын арлуудаас 420 км, Их Британиас 860 км-ийн зайд оршино. 
 
2. Швейцарь
Швейцарь бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, баян улсуудын нэг билээ. Өндөр бүтээмжит хөдөө аж ахуй, аж үйлдвэр өндөр хөгжсөн, байгалийн баялаг үгүй ийм улс. Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийн эхний 10-т багтдаг. Тус улс аль эртнээс улс төр болон цэргийн төвийг сахисан байр сууриа хадгалж ирсэн. Тэнд дэлхийн томоохон байгууллагуудын төв байр оршдог. Банкны салбар, цагны үйлдвэрлэл зэргээрээ алдартай. 
 
3. Финланд 
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлдэг. Сүүлийн үед тус улсад гэмт хэргийн тоо буурч байгаа. Дэлхийн томоохон байгууллагуудын судалгаагаар Финландын боловсролын тогтолцоо эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй, сайн гэдэг нь тогтоогдсон. 
 
4. Португал
Европ тивийн хамгийн баруун хэсэгт оршдог улс. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 676 евротой тэнцэж байна. Харин дундаж цалингийн хэмжээ 1144 евро гэнэ. 
 
5. Австри
Төв Европын улс. Австри бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг. 1955 онд төвийг сахисан байр сууриа зарлан тунхаглаж, аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн. Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг. 
 
6. Норвеги
Умард Европын улс. Тус улс газрын тос, байгалийн хий олборлогч томоохон орон билээ. Усан цахилгаан станцуудаар эрчим хүчний асуудлаа шийдвэрлэсэн тул олборлосон газрын тосныхоо дийлэнх хэсгийг гадагш экспортлодог. Баялгийн сангууд нь ирээдүй хойч үедээ зориулагдсан байдаг. Инфляци ердөө гуравхан хувьтай, ажилгүйдлийн түвшин мөн л гуравхан хувьтай байна.
 
7. Катар
Ойрхи Дорнодын эмират улс болох Катар сүүлийн хэдэн жилийн туршид нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр тасархай тэргүүлж байгаа. Катар бол байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт бичигддэг, байгалийн хийн экспортоороо зургаад жагсдаг, газрын тосны томоохон олборлогч. 
 
8. Сингапур
Зүүн Өмнөд Азийн арлууд дээр оршдог хот улс. Зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн, татварын хэмжээ бага. Зүүн Азийн бар улс гэдгээрээ алдартай. Цахилгаан тоног төхөөрөмж, усан онгоцны үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ өндөр хөгжжээ. Био технологийн салбарт томоохон ажлууд хийгдэж байгаа. 
 
9. Дани
Скандинавын хойгт оршдог улс. Өндөр хөгжилтэй. Аж үйлдвэр болон хөдөө аж ахуй давамгайлсан улс юм. Идэвхтэй гадаад бодлого явуулдаг. 
 
10. Шинэ Зеланд
Шинэ Зеланд бол Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших улс юм. Умард болон Өмнөд гэсэн хоёр том арал дээр байрлана. Мөн тэднийг дагасан 700 орчим жижиг арлууд дээр оршино. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтана. Амьдралын түвшин, эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэх байр суурийг эзэлдэг. 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019