Дэлхийн дөрвөн удаагийн аварга залуу тамирчинд хожигдлоо
Герман улсын Берлин хотноо снукер биллиардын чансаа өндөртэй “Герман мастерс” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 32 тамирчин нэгдүгээр тойрогт тоглож эхэлсэн ба дэлхийн шилдгүүд төвөггүйхэн өрсөлдөгчдөө хожин дараагийн шатанд шалгарч үлдээд байна.
Урьд шөнө болсон тоглолтуудаас үзэгчдийн тоглолтыг нь шимтэн үзэх дуртай тоглогчид болох дэлхийн чансааны №1 Марк Селби болон №3 Жон Хиггинс нарын тоглолт байлаа.
Марк Селбигийн хувьд дэлхийн чансааны 34-т эрэмбэлэгдэж буй Рики Валдентэй тоглосон ба энэ тоглолтод Марк Селби аварга зангарга заан 5:1 харьцаагаар илт илүүрхэн хожиж цааш тоглохоор шалгарч үлдлээ. Урьд өмнө нь хоёр тамирчин 22 удаа учраа тааран тоглоход Селби аварга 15 удаад нь хожиж байжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг