Шуурхай мэдээ:


Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна

1-р сарын 25 - 16 цаг 04 минут

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын сонин хачин, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай улс “Давос”-ын чуулга уулзалтад маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү чуулга уулзалтаар технологи, шинжлэх ухааны асуудлууд, эрүүл мэнд, улс төрийн, хүмүүнлэгийн ажлууд хэрхэн өөрчлөгдөж байгаа, эрчим хүчний үйл ажиллагааг сэргээгдэх эрчим хүчнээс авах зэрэг маш олон асуудлуудыг хэлэлцэж байна.

Ардчиллын үйл явц өрнөж буй энэ эрин үед ямар хэлбэрээр өөрчлөгдөж ямар арга замаар явж байгаа тухай энэ чуулга уулзалтаар их яригдлаа. Энэ асуудал дээр би нэлээн идэвхтэй оролцсон.

Мөн ОХУ олон БНХАУ-ын өрсөлдөх чадвар гэсэн сэдвийн хүрээнд тусдаа хэлэлцүүлэг явсан. Нэг үе энэ чуулга уулзалтад Монгол улстай холбоотой 5-8 асуудал хэлэлцэгддэг байсан. Одоо нэг ч асуудал байхгүй болсон байна. Энэ чуулга уулзалтаар 500 гаруй сэдвийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнөж байна” гэлээ.

Мөн энэ үеэр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллагууд маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ төвшинд хүрч байгааг онцлон хэлсэн юм.

Б.Бадралмаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

( 4 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ2 сар 1. 14:19Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо2 сар 1. 14:06Цэргийхэнтэй нууц уулзалт хийсэн тухайгаа Гуайдо мэдэгджээ2 сар 1. 14:02ОРОС ЭХ ЕВРОПЫН АМЬДРАЛЫН МӨН ЧАНАРЫН ТУХАЙ…2 сар 1. 13:00Индонез Улс гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг буцаан авна2 сар 1. 12:57Санчир гарагийн хоногийн үргэлжлэх хугацааг тогтоожээ2 сар 1. 12:54Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс2 сар 1. 12:52Акустик халдлагын улмаас 14 хүн бэртэж гэмтжээ2 сар 1. 12:48ЯПОНЫ ЯДУУ АХМАДУУД ШОРОНД ОРОХЫГ ХҮСДЭГ2 сар 1. 12:44“Huawei” компанийн гар утасны борлуулалтын хэмжээ нэмэгджээ2 сар 1. 12:42Конго дахь “Эбола” вирусийн тархалт түүхэнд хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ2 сар 1. 12:38Дэлхийн дөрвөн удаагийн аварга залуу тамирчинд хожигдлоо2 сар 1. 12:35ЖОН КЕРРИ: Д.ТРАМП АНУ-ЫГ ДЭЛХИЙД ГУТААЖ БАЙНА2 сар 1. 12:29Зохиомол оюун ухаанаар Хятад улс тэргүүлж явна2 сар 1. 12:27Х.Гуайдогийн Гэр Бүлийн Гишүүдийг Заналхийлжээ2 сар 1. 12:23Улаан бал - С.Жавхлан2 сар 1. 12:14Монголын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийн залгамж халааг дуучин Б.Октябрь цуглуулжээ2 сар 1. 12:11Шуурайн Солонго: Бүжин үр2 сар 1. 12:08Х.Тэргэл: Жангар Зайран2 сар 1. 12:02"Та нар мөргөвөл Монголын заяа харина. Харь Түвдээрээ би ганцаараа мөргөе "2 сар 1. 11:57Цагаан сарын өмнө улс төрд юу болох гэж...1 сар 28. 17:23Хятадын Фенг-шүй: Гахай жил Трампын хувьд таагүй жил болно1 сар 28. 17:21Давосын чуулгын үеэр робот кофегоор үйлчилжээ1 сар 28. 17:19Европын удирдагчид Н.Мадурод тулган шаардах бичиг хүргүүлжээ1 сар 28. 9:28“Давос 2019”-т оролцсон төлөөлөгчдийн 22 хувь нь эмэгтэйчүүд байв1 сар 28. 9:25Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байна1 сар 26. 15:00Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна1 сар 25. 16:04“Nissan” компани хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулна1 сар 25. 13:56Венесуэлийн дотоод хэрэгт Д.Трамп хөндлөнгөөс оролцож байна гэж үзжээ1 сар 25. 12:58“Renault” компанийн шинэ тэргүүнийг сонгожээ1 сар 25. 12:44
7777-7777

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019