Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани ирэх дөрөвдүгээр сарын дундуур хувьцаа эзэмшигчдийн томоохон хурал зохион байгуулахаар товлон хурлын бэлтгэх ажлыг эхлүүлсэн тухай компанийн төлөөлөгч мэдээлэв.
Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү уулзалт нь тэргүүн асан Карлос Гон болон түүний туслах Грег Келли нарыг компанийн удирдах зөвлөлөөс чөлөөлөх тухай голчлон хэлэлцэх ажээ.
Хурлын хөтөлбөрт “Nissan” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Renault” компанийн Япон дахь салбарын тэргүүнийг шинээр томилох асуудал мөн багтаж байгаа юм байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдон баривчлагдсан К.Гоныг тэргүүний албанаас, Г.Келлиг төлөөлөгчийн газрын даргын албанаас тус тус чөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч тэргүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр шаардлагатай байдаг тул тэд одоог хүртэл удирдах зөвлөлийн гишүүд хэвээр байгаа ажээ.
К.Гон нь “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн байсан бөгөөд “Renault” компанийн удирдах зөвлөл түүний албыг үргэлжлүүлэн хаших хүнээр Жан-Доминик Сенарыг сонгосон тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл бичих хэсэг