Ромын пап Франсис энэ оны 11 дүгээр сард Японд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь түүний хувьд Католик шашны тэргүүний хувиар Япон улсад хийх анхны айлчлал болох юм.
Хамгийн сүүлд Ромын пап II Жон Пол 1981 онд Япон улсад айлчилж байсан аж.
Ромын пап Франсис нь цөмийн зэвсгийг устгах хатуу чиг шугам баримталдгийг хүн бүр сайн мэднэ. Тэрбээр өнгөрсөн сард мэдэгдэл хийх үеэрээ Японы Токио хот болон дэлхийн II дайны үед атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима, Нагасаки хотод айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хирошима мужийн захирагч пап Франсисын айлчлалыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхийг Японы Гадаад хэргийн яамнаас хүсчээ.
Хирошима мужийн захирагчийн найдаж байгаагаар, дэлхийг цөмийн зэвсэггүй, энх тайван болгохыг хүссэн Хирошимагийн уриалгыг пап Франсис дэлхий дахинд түгээж, ийм төрлийн зэвсгийг устгах дэлхий нийтийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэм болох ажээ.
Сэтгэгдэл бичих хэсэг