БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Франц болон Итали улсад энэ сарын 23-27-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
“БНХАУ-Францын стратегийн яриа хэлэлцээг зохицуулагчдын зөвлөлийн 18 дугаар хуралдаан болон БНХАУ, Италийн Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаанд оролцохоор Ван И Франц болон Итали улсад айлчилна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Сэтгэгдэл бичих хэсэг