Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө

1-р сарын 15 - 10 цаг 55 минут

Нийслэлийн МАН-аас жил бүр дүүргүүдийн намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил спортын 6 төрлөөр “Бага олимп-2019” спорт наадмыг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны байранд зохион явууллаа.

 Спортын наадамд 9 дүүргийн МАН-ын хорооны 650 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, хийн дасгал зэрэг төрлөөр хоорондоо өрсөлдсөн юм.

Эв нэгдэл, хамтын хүч уриатай зохион байгуулсан “Бага олимп-2019” спортын наадмын нээлтэд МАН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон дүүргүүдийн намын дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж “Бид 9 дүүргийнхээ МАН-ын анхан шатны байгууллагуудынхаа залуус, ахмад настануудыг хамруулсан спортын арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Энэ нь нийслэлийн 9 дүүргийн маань намын гишүүд нэг дор нэгдэн эв нэгдэл, хамтын хүчийг бэхжүүлэх сайхан завшаан болж байна гэж би итгэж байна. Спорт гэдэг бол хүмүүсийг нэгтгэдэг сайхан зүйл. Иймээс дүүргийн намууд бие биенээсээ үлгэр жишээ авах, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх боломж юм шүү. Мөн хүн бүрийн эрүүл байх үндэс нь спорт, дасгал хөдөлгөөн байдаг. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хийж байх ёстой гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг” гэлээ. Мөн тэрбээр цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн,  илүү олон төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж байв.

“Бага олимп-2019” спортын наадамд нийт 6 спортын төрөлд 650 гаруй тамирчид 164 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс багийн дүнгээр нэгдүгээр байрт Баянзүрх дүүрэг I байрт шалгарч шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин II байрт Хан-Уул дүүрэг орсон бол, III байрт Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарсан байна.

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны баг тамирчдын дасгалжуулагч Д.Халзан:

Спортын наадам иргэдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой

-Нийслэлийн МАН-аас спортын олон төрөлт тэмцээнийг зохион явуулж байгаа нь иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой. Манай дүүргээс спортын 6 төрлөөр нийт 100 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.

Манай дүүргийн тамирчид энэхүү уламжлалт спортын наадамд тогтмол эхний гурван байрт шалгардаг. Энэ жил ч мөн амжилтаа ахиулна гэж найдаж байна.

 Спортын наадмын Ерөнхий шүүгч Т.Дэмбэрэл:

Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна

-Өнөөдрийн тэмцээнийг Монголын гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар зэрэг мэргэжлийн холбоодоос шүүгчид шүүн явуулж байна. Хоёр өдөр болж буй энэхүү спорт наадамд нийт 28 шүүгч ажиллаж байна.

Жил бүр өрсөлдөх спортын төрлүүд нэмэгдэж, үүнийгээ дагууд оролцох тамирчдын тоо өсч байна. Энэ жил шилжин явах цомыг авсан дүүрэг нь ирэх жил спортын наадмыг зохион байгуулна.

Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байгааг дурдах нь зүйтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019