Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Хан-Уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн 50 сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа

12-р сарын 26 - 9 цаг 46 минут

Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах  шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна.  Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн  20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж,  тодорхой  хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн ногоон танхимтай танилцсан юм. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа. 

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн Эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очир хүүхдүүдэд Захиргаа, Иргэн, Эрүүгийн  хэргийн  ялгаа болон ногоон танхимд шүүх хурал хэрхэн явагддаг талаар тайлбарлаж өглөө.

Тэрбээр “Захиргааны хэргийн  онцлог нь нэг талд нь   заавал  төр буюу төрийн байгууллага байна. Заавал нэг талд нь төр, нөгөө талд нь иргэн аж ахуй нэгж байгууллага буюу та нар ч  байж болно. Харин Иргэний шүүх гэдэг нь та нарт ойрхон жишээ авч тайлбарлахад  танай ангийн Батаа  Цэцгээд  мөнгө зээлээд  Цэцгээ нь мөнгөө өгөхгүй тохиолдолд Иргэний шүүхээр явна. Харин Эрүүгийн шүүх нь  хэн нэгэн этгээд таныг зодох дээрэмдсэн бол зөвхөн Эрүүгийн шүүхээр явна.  Та нарыг 18 насанд хүрэхээр иргэдийн төлөөлөгчдөөр шүүхэд жил  бүр  дүүрэг, хороо бүрээс  санамсаргүй байдлаар сонгодог. Тэр хүмүүс  шүүхийн үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглана.  Шүүхийн гурван индэрийн дунд суух шүүгч хурлыг даргална. Хоёр талд нь тухайн бүрэлдэхүүн орсон шүүгч сууна. Шүүгч нарын урд  нарийн бичиг суудаг. Шүүх хуралдааны бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлдөг. Энэ танхим бол Монгол Улсдаа жишиг болсон танхим” гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасгийн эрхзүйн маргаан шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Очироос цөөн асуултад хариулт авлаа.


-Өнөөдрийн өдөрлөгийн ач холбогдол нь  юу вэ?

Дүүргийн засаг даргаас 2018  онд өсвөр үеийн хүүхдүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар ажил зохион байгуулсан. Нийгэм эдийн засгийн зорилтдоо тусгаад явж  байна.  Үүний хүрээнд дүүргийн  ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдыг сар бүр дүүргийн Эрүү,Иргэн, Захиргааны  хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулаад шүүх хуралдаанд оролцуулдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны аравдугаар сургуулийн ахлах ангийн 20 сурагчийг захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг болж байна. Эдгээр хүүхдүүд ангийнхаа бусад хүүхдүүдэд энд үзэж харж мэдсэн зүйлүүдээ ярина түгээнэ гэж бодож байна. Энэ ажлын хүрээнд 2018  онд ерөнхий боловсролын 16 сургуулийн 500 гаруй сурагчид  хамрагдсан. Ялангуяа Эрүүгийн шүүх хуралдаанууд болон танхай, хулгайн нээлттэй шүүх  хуралдаанд оролцуулж ажилласан.Ингэхдээ  18 нас хүрсэн хүүхдүүдийг шүүх хуралдааны үйл явцтай биечлэн танилцуулсан. Өөрсдийнх нь үеийн хүүхдүүд нүдэн дээр нь ялын тогтоол уншуулахыг харахаар тэд практик хичээлээс илүү чухал зүйлийг ойлгож авдаг.

-Цаашид 2019 онд хийгдэх үү?

– Өсвөр  насны хүүхдүүд танхай хулгай зэрэгт өртөх магадлал өндөртэй. Гэмт хэрэг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Ихэвчлэн  төгсөх ангийн хүүхдүүд ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцдаг учраас цаашдаа уламжлал болгон хийх төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн энэхүү үйл ажиллагааг зарим дүүргүүд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их сайшаалтай хүлээн авч, үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүссэн хүсэлтүүд их ирсэн үр дүнтэй ажил болон явагдаж байна.

Хүүхдүүдэд шүүхийн мэдээллийг танилцуулан хөтөч  хийж яваа Нийслэл дахь захиргааны хэргийн анхан   шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодруулахад

-Хүүхдүүд Монгол Улсад  хоёрхон байдаг жишиг танхим буюу  ногоон  танхимтай танилцаад явж байна. Энэ танхимын талаар мэдээлэл өгөөч

-Ногоон танхимыг шүүхийн ерөнхий зөвлөлийн  дарга доктор профессор Н.Лүндэндорж гуай Унгар Улсад явж байхдаа анх хараад Монгол Улсдаа ийм танхимтай болох юмсан гэж бодож явсан гэдэг. Ногоон танхим өнгөрсөн жил нээлтээ хийсэн.  Ногоон өнгө өөрөө эко өнгө. Шүүх  хуралдааны хүнд өнгөнөөс илүү тайвшрал өгдөг  өнгө. Энэ том танхим багтаамж ихтэй учраас  шүүх хуралдаанд ажиглагчаар суух иргэд олон байдаг. Ногоон танхимд Монгол Улсын бүх шүүхүүд хүсэлтээ тавиад шүүх хуралдаан хийх боломжтой.

-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд хүүхдүүдийг суулгаж харуулдаг юм байна. Энэ нь эргээд хүүхдэд үлдэх үр өгөөж ихтэй санагдлаа-

Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх  хуралдаан дээр өөрийнх  нь насны хүүхдүүд хулгай хар тамхитай холбогдсон хэргүүд дээр л хүүхдүүдийг оруулж харуулдаг. Шүүх хуралдаанаас гараад хүүхдүүд өөрсдөө гэмт хэргийн холбогдогч болох,  хэн нэгэн найздаа тусалж байна гэж бодоод буруу хэрэгт холбогдох, энэ олон төрлийн асуудлыг хүүхдүүд бодитоор шүүх хуралдаанд суух үед өөрсдөдөө дүгнэлт хийдэг. Үеийнх нь хүүхдүүд  алдаж онож байгааг нүдээр хараад өөртөө дүгнэлт хийдэг. Энэ нь  их чухал ач холбогдолтой ажлыг санаачлан хамтран зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Хан-Уул дүүргийн Аравдугаар сургуулийн Түүх нийгмийн багш Ц.Чимгээ “Өмнө нь нийгмийн ухааны хичээл дээр захиргааны хэргийн шүүх ингэж явагддаг гээд л 40-80 минутын хооронд хүүхдүүдэд  тайлбарлаад онолын түвшинд заадаг байсан. Харин өнөөдөр хүүхдүүдэд шүүх үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар илүү практик талдаа харлаа.  Маш  чухал өдөрлөг боллоо” гэв.

Тус сургуулийн  төгсөх ангийн сурагч Б.Энхжин “Нийгмийн хичээл дээр захиргааны эрх зүй ордог. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг хичээл энэ жилээс ахлах ангийн сурагчдад орж эхэлсэн. Би  өмгөөлөгч болно гэсэн зорилтыг өөртөө тавьсан. Өнөөдөр  захиргааны хэргийн шүүхийн талаар мэдээлэлтэй боллоо. Олон ч танхимуудаар орж харсан. Онолын хичээлээс илүү практик тал дээр  өөрөө харж үзэх нь илүү ойр байна. Шүүгчийн сандал дээр суусан. Их сайхан байсан. Ногоон танхимыг ийм гоё гэж төсөөлөөгүй. Зурагтаар шүүх танхимуудыг харахаар жижигхэн өрөөнүүд л байдаг”

Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч бусад дүүргүүд хэрэгжүүлж байгааг энд онцлон хэлэе.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019