Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү

12-р сарын 10 - 9 цаг 27 минут

Сүүлийн үед санаатайгаар нэгэн үйл явдлыг зориудаар мушгиж, нэг хүнийг бүү хэл байгууллагыг минь доромжилсон увайгүй мэдээ яваад байгаад төрийн албан хаагч би үнэхээр харамсаж байна. Юу болсон бэ гэхээр маш энгийн.

10 сард манай байгууллага албан хаагчиддаа зориулан Хувь хүний хөгжлийн талаар өртөөчилсөн сургалтыг Найрамдал зусланд зохион явуулсан юм. Жилд нэг удаа зохион байгуулагддаг сургалт л даа. Яамны аппарат бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Сайд, дэд сайд, ТНБДарга, сайдын зөвлөхүүд зуслангийн багш нартай хамтран өртөө бүрийг удирдаж, бид ч өртөө болгонд өөрийгөө хөгжүүлэхүйн талаар шинэ зүйл сурч, сайдтайгаа, дэд сайдтайгаа, төрийн нарийн бичгийн даргатай зэрэгцэн сууж хамт бүтээл хийж, нүүр тулан ярилцах, санал бодлоо солилцох боломж олдсон тийм л нээлттэй сайхан сургалт байсан. Сургалтын үеэр Цогзолмаа сайд Найрамдал зусланд багшилж байсан тухайгаа, Ганбаяр дэд сайд тагтан дээрээ 5 янзын амьтан тэжээж байснаа дурсаж, ТНБДарга Баярсайхан фитнесээр хичээллэхийн ашиг тусыг мэдэрсэн тухай гоё яриа өрнөж бид ч хаппи байсан билээ. Сургалтын дараагаар Хараацай театрт хамт олноороо цугларч, сургалтын дүнг хэлэлцэн, яаманд ажиллаж байгаа "багш мэргэжилтэй" албан хаагчдадаа яамны удирдлагаас онцгойлон баяр хүргэсэн юм. Энэ бол уламжлал болсон арга хэмжээ бөгөөд багшилж байсан бидэнд том хүндэтгэл гэж санагддаг. Багш мэргэжилтэй албан хаагч бидний эгнээнд Цогзолмаа сайд, Баярсайхан дарга хоёр нэмж орж ирсэн нь бидэнд бүүр ч сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үеэр зуслангийн багш нар удирдан хөгжөөнт тоглоом зохион байгуулсан. Хаа газар л “мөс хагалах” маягаар тоглодог хөгжөөнт тоглоомуудын нэг нь оролцогч нараас сонин, хөгжилтэй, олдошгүй зүйлс олж ирэхийг шаарддаг тоглоом байсан. Тэр тоглоомд нь 10 гаруй хүмүүс оролцож, газар хэлтсийнхэн орж буй нэгнээ дэмжин, хэн ч юугаа ч өгөхөд бэлэн шаагилдаж хөгжсөн. Тэр тоглоомыг олон байгууллага, арга хэмжээнд тоглохыг би харж байсан. Сүүлчийн хоёр оролцогчоос ялагч тодруулахад хамгийн нийтэч зантай, үргэлж шинийг сэддэг, хамт олноо хөгжөөгч алиа наргианч, ил цагаахан сайхан сэтгэлтэй нэгэн бүсгүй тоглоомын ялагчаар шалгарсан. Тэр угаасаа сэтгэлгээ сайтай тул эцсийн мөчид ялагч болох аргыг зальжин гэгч сэдэж чадсан. Тоглоомд ялсан найз маань хэсэг хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан, бид ч түүний эрүүл мэндэд нэлээн санаа зовцгоосон. Ажилдаа оруутаа бидэнтэй сургалтад сууж инээж хөөрч, бүжиглэж байгааг хараад бид их л хайрлаж баярласандаг. Харин дараа нь ялагчийн шагнал гардуулахад Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан тэр бүсгүйг бидний адил хайрлаж улам баярлуулья гэж бодсон биз. "Найзууд минь намайг ажилдаа эргэн томилогдоход баяр хүргэж, “үргэлж ялж яваарай” гээд энэ үзгийг дурсгасан юмаа. Чамдаа "Эрүүл энхийн ялалт амжилтыг үргэлж гартаа атгаж яваарай. Үүгээр би ажилдаа орсон өдөр анхны гарын үсгээ зурсан юм шүү” гээд түүнд бэлэглэсэн. Их л учир утгатай, шагналаасаа ч гоё бэлэг боллоо доо гэж бид хоорондоо ярилцаад л өнгөрсөн. Ийм л юм болсон юм. Сошиалд бичээд байгаа шиг тийм "салхилалт, архидалт, бусармаг зүйл" биш юм шүү. Энэ оюунлаг гэгээн өргөөнд ажиллаж буй хамтран зүтгэгчидээ, байгууллагаа хайрлах сэтгэлээр би энэ постыг бичлээ. Харин бидний дунд энэ ажлыг мушгин гуйвуулж, улстөрийн зорилгоор ашиглах хэн нэгэн байсан нь даанч харамсалтай. Нэгэн зүгт хараад сайн сайхан бүхэн наашлуулан дуудья.

Эх сурвалж:Naranzul Demchig Facebook хаягаас

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019