Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ

12-р сарын 7 - 17 цаг 37 минут

Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байна. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал  “Цаашдаа та бүхнийхээ санал бодлыг илүүтэй их сонсох болно. Худалдааны салбарын хууль эрх зүйн орчин бие даасан зохицуулалтгүйгээр өдий хүртэл явж ирсэн байна. Дэлхийн ихэнх улс орнууд худалдаа эрхлэгчдийнхээ эрх зүйн орчинг тодорхой болгосон. Худалдаа эрхлэгчдийнхээ бие даасан эрх зүйн орчныг нь бий болгон ажилладаг. Манайд ч гэсэн худалдаа эрхлэгчдийн талаар худалдааны бие даасан эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэдгийг би өнгөрсөн хугацаанд уулзалтууд хийж, саналууд сонссон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд худалдаа эрхлэгчийн бие даасан сантай байдаг. Энэ сангаараа дамжуулж худалдаа эрхлэгчдэдээ зээл тусламж олгодог байгаа. Түүнийг дагаад худалдаа эрхлэгчдийнх нь амьжиргаа дээшилдэг сайхан тогтолцоо байна.   Цаашдаа манай улс ч ийм жишиг дагаж болно. Түүнчлэн тамхины хяналтын хуулинд байгаа 500 метр гэдэг заалтыг авч хаяж худалдаа эрхлэгчдийнхээ магнайг тэнийлгэнэ гэдэг байр суурь надад байгаа. Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэх юм байна. Ард түмэн маань ажилтай орлоготой байх юм гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн “Цэцэн хангай” компаний захирал Ч.Лхагважаваас тодрууллаа.

-Худалдаа эрхлэгчид хоёр өдөр чууллаа. Чуулганаас ямар үр дүн хүлээж байв? Хүлээж байсан үр дүн чинь гарав уу?

Хоёр өдрийн чуулганд олон газрууд хамтарч, тулгамдаж байсан асуудлыг ярьлаа. Хамгийн гол нь шийдэл, үр дүн нь хэрэгжээсэй гэж хүлээж байна. Анх 2015 онд зөвлөгөөн болж, олон асуудлыг шийдэж, хэрэгжилт нь өнөөдрийг хүртэл сайнгүй байсан. Энэ юунаас нөлөөлж байна гэвэл Монголын худалдаачдад хууль эрх зүйн орчин байхгүй учраас бид нар орхигдож байна.  Тэр яригдаж байсан зүйлүүдийг өнөөдөр хэлэлцлээ.

 - Чуулганаар хэлэлцсэн зүйлд таны бизнест сайнаар нөлөөлөх онцлох шийдвэрүүд юу байна?

Чуулганд ирсэн нийт худалдаа эрхлэгчдийн хүсч байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин.

Манай орон хөгжиж өгөхгүй байгаа бас нэг шалтгаан бол хүү багатай төслийн зээлүүд хэрэгжиж өгөхгүй байгаа болов уу гэж боддог. Хууль эрх зүйн орчноо шийдвэрлээд бага хүүтэй төслийн зээлийг иргэддээ нээлттэй болгох асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна.

Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгч Ч.Болормаагаас тодрууллаа.

 -Хоёр өдрийн чуулган боллоо. Таны хувьд энэ чуулганыг яаж дүгнэж байна. Чуулганаар ямар ямар асуудлыг хэлэлцэв?

-Хоёр өдрийн турш бизнес эрхлэгч бидэнд тулгардаг гол гол асуудлуудыг нэлээн нухацтай хэлэлцлээ. Миний хувьд Монголын жижиг дунд худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөн удирдах хэсгийн гишүүн болсон, баяртай үйл явдал тохиож байна. Маш их асуудал тулгарч байгаа, ярихаасаа илүүтэй гаргасан шийдвэртэй тууштай бизнес эрхлэгчдэд гардаг хүндрэлүүдийг арилгахын төлөө ярьсан шигээ ажиллаасай гэж хүсч байна даа.

-Хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд ямар бэрхшээл хүндрэл тулгарч байна. Та бизнес эрхлээд хэчнээн жил болж байна бэ?

-Миний хувьд бизнес эрхлээд 20 жил болж байна. 20 жилийн хугацаанд компанийхаа тогтвортой байдлыг илүү харж, сүүлийн хэдэн жил хүний нөөцийг анхаарч ажиллаа. Бидний хувьд хамгийн их тулгарч байгаа асуудал бол хүний нөөц, чадвартай боловсон хүчин. Хүний нөөцөнд байлаа гэхэд эргээд чадваргүй хандлага, харилцаа гээд хүн дээр гардаг асуудлууд маш их байна. Манай салбар нь Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй  байсаар байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019