Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг

12-р сарын 7 - 9 цаг 17 минут

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “ИхХүрээ-2018” чуулганы хүрээнд өнөөдөр их хурлаахийсэнТэд их хурлынхаа үеэр төлөөлөгчдийн саналаар тус холбооныхоо ерөнхийлөгчийг сонгосон билээТөлөөлөгчид,худалдаачдын 100% саналаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Нарантуяатай ярилцлаа.

-Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг-

Өнөөдөр та “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ”-ын чуулганаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлооБаяр хүргэеӨнөөдөр ямар ямар гол асуудлыг хэлэлцсэн хурал болов?

-За баярлалаа. Бид нар өнөөдрийн хурлаар Жижиглэн худалдаа төрийн бус байгууллага маань хоёр дахь удаагийн их хурлыг хийж байна. Энэ хурлаар шинэчлэл хийх нь хамгийн том зорилго юм. Ингэхийн тулд бид өнгөрсөн ажлынхаа тайланг танилцуулж, ирэх оныхоо төлөвлөгөөг танилцуулсан. Мөн үндсэн дүрмээ баталж, удирдах зөвлөлөө сонгож, шинэчлэл хийж баталсан. Мөн төрийн бус байгууллага яг ямар хуулийн хүрээнд ажиллах ёстой вэ гэдэг хүрээнд хяналтын зөвлөлөө баталсан юм. Төрийн бус байгууллагын амжилтад хүрэхгүй байгаа гол шалтгаан болсон татвар гэх асуудал хүндрэл учруулдаг учраас бүх гишүүдээс санал хурааж, хураамжийнхаа асуудлыг шийдсэн байгаа. Жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдаж байгаа ямар гол асуудал байна вэ гэдгийг шидэхээр төлөвлөөд ярилцсан. Ингэхдээ хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлуудынхаа юунаас түрүүлэн эхэлж шийдэх вэ? гэдэг жагсаалт гаргасан байгаа.

Маргааш бидний үйл ажиллагаатай холбоотой үндэсний чуулган болох юм. Уг чуулганд хамтран нийт долоон байгууллага оролцохоор байна. төрийн болон төрийн бус байгууллага хувийн газрууд хамтран ажиллах гараа эхэлж байна. Тухайлбал, НЗДТГ, ГХЯ, Худалдаа үйлчилгээний  танхим, ХХААХҮЯ, ЖХЭХ, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Хүнсчдийн холбоо гэх байгууллагууд хамтран чуулган зохион байгуулна. Энэ жилийн чуулганаар худалдааны салбарын шинэчлэлд нэгдье гэсэн уриан доор хийж байгаа юм. Учир нь худалдааны салбар огтоосоо шинэчлэгдэхгүй байна, бидний энэхүү арга барил хоцрогдсон байгаад гол асуудал байгаа юм. Бид нар өмнө нь гурван удаа чуулган зохион байгуулсан хэдий ч Нийслэлийн худалдаачид оролцдог байсан бол энэ жил 21 аймгаас худалдаачид хүрэлцэн  ирсэн. 21 аймгаас ирсэн худалдаачдын төлөөлөл хэрхэн яаж, орон нутагт жижиглэн  худалдааг хөгжүүлэх вэ гэдэг мэдээлэл авч, хүсэлт саналаа хэлсэн байгаа.

Чуулганы гол онцлог юугаараа өөр байна гэж та харж байна?

-Энэ жилийн чуулганы гол онцлог нь Япон улсаас гурван мэргэжилтэн ирсэн. Нэг нь тухайн улсын дэлгүүрүүдэд тоног төхөөрөмж нийлүүлдэг хүн, нөгөө хүн нь сүлжээ дэлгүүртэй, хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн зэрэг гурван хүн хүрэлцэн ирсэн. Дээрх гурван хүн Монгол улсад яавал технологи, сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэх вэ зэрэг олон асуудалд туршлага судалж байна.

Та Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2010 онд байгуулагдсан. Бусад холбоодынхоо адил хөгжихөд их хэцүү байлаа. Ингээд 2015 оноос үйл ажиллагаа бүрэн жигдрээд эрчимтэй болсон байгаа. Яагаад вэ гэхээр дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад нөөц бололцоог ашиглаж эхэлсэн юм. Тийм учраас дээрх Япон улсын хүмүүстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл солилцож ажилласан байгаа. Тэгээд бид нар гадны туршлагад тулгуурлан төрийн бус байгууллагууд аль ч улсад хүчтэй юм байна гэдгийн мэдсэн. Жижиглэн худалдааг хөгжүүлэхэд төрийн бус байгууллага их үүрэг гүйцэтгэх юм гэдэг мэдлэг авч, тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Гол нь энэ. Манай гишүүнчлэлийн хувьд мянга гаруй хүн байгаа. Бид нар аль болох сургалт явуулаад өнгөрөх юм уу эсвэл хураамж авдаг байдлаас татгалзаж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид гэхээр ямар чиглэлийн үйлчилгээ явуулдаг иргэд хамрагдах вэ?

-500 метрээс доош талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг бүх иргэд хамаарна. Лангуу ч бас хамаарна. Бид нар бүх худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө л зүтгэж байгаа.

Өнөөдрийн хурлаар худалдаачдын эрх ашгийн төлөө хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ажил юу байна вэ?

-Нийтдээ нэн тулгамдаж байгаа гурван асуудал байгаа юм. Нэгдүгээр: Жижиглэн худалдаа эрхэлдэг  иргэдэд зориулсан хуультай болох. Тэгэхгүй бол худалдаачдын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаа өдөр ирэх тусам улам хүнд болж байна. Эрх, үүрэг нь тодорхойгүй байгаа учраас заавал хуульчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт: Зохих шаардлагатай стандарт хэрэгтэй байгаа асуудал байгаа. Хотын стандартыг хөдөө орон нутгийн

Гуравдугаарт: Банкны өндөр хүүтэй зээл. Өнөөдөр ЖДҮХС гэж их ярьж байна. харин бид нар энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ЖДҮХС-ээс хөнгөлттэй зээл авдаг болмоор байна гэх асуудал яригдаж байгаа. Мөн худалдаачдын нуруун дээр татварын хууль их хэцүү хүнд тусдаг.

НӨАТын баримт өгдөггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна?

-НӨАТ-ын баримтын тэр өндөр үнэтэй төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдаг. Яагаад гэхээр ихэнх худалдаачид олон зээлтэй, татвар өндөр төлдөг, өдөр бүр торгуулдаг гэх мэт олон асуудал яригддаг.

Анхнаасаа тэр шийдвэрийг гаргахдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээ бодоогүй. Гэр хорооллын зарим газруудад интернет байхгүй гэх мэтчилэн олон асуудал байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019