Шуурхай мэдээ:


Ж.Батзандан: Намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна

12-р сарын 3 - 16 цаг 20 минут

 АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж, намын дүрэм, заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал монголын түүхийн эргэлтийн онцгой түүхийн цаг үе болж байна.  Өнгөрсөн баасан гаригт УИХ онцгой чухал шийдвэр гаргасан.  Үүнтэй холбогдуулж намаасаа хөөгдлөө. Би намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна. Гэхдээ монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцсон. АН-ын эв нэгдлийн төлөө би зүтгэж ирсэн. Гэтэл буруу зүйлд зүтгэж иржээ. АН шинэчлэгдээгүй юм байна. С.Эрдэнэ намыг шинэчлэсэн гэж худлаа ярьж ирсэн байна. Тиймээс одоо би энэ тэмцлийг эхлүүлж байна. АН-ын шударга гишүүддээ баярлаж явдагаа илэрхийлж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний хувьсгал болсон. Бид 1990 онд талбай дээр өлсгөлөн зарлаж АН эрх чөлөөний хувьсгалыг хийж байсан. Гэвч эрх баригчид ард түмний эд зүйлийг хулгайлж ирсэн тул би энэ хувьсгалд сэтгэл дундуур явж ирсэн. Одоо Төрийн ордонд хувьсгал хиймээр байна. Засгийн газрыг огцруулах асуудал бол эрх баригч намын хагарал. Үүнд АН ямарч хамаагүй. АН-аас гарын үсэг цуглуулж яваагүй. АН огцруулах санал гаргаагүй. Тиймээс өнөөдрийн гаргасан шийдвэрийг хараад гутарч байна. Гэтэл намын бүлгээ авч үлдэхийн тулд намайг үлдээж, Ж.Батзанданг намаас хөөж байна. Тиймээс би бүлгээс гарахаа мэдэгдэж байна. Цаашдаа намаа шинэчлэхээр нэгдэж байна. Гэхдээ би намаас гарахгүй" гэлээ.

Б.Анир 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"4 сар 22. 17:18НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна4 сар 22. 17:01Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл4 сар 22. 16:57Намын бүлэг ажлын хэсгүүд хуралдана4 сар 22. 16:532020 он гэхэд гадаадын жуулчдын тоог 1 саяд, салбарын орлогыг 2.8 их наяд төгрөгт хүргэх зорилтыг дэвшүүлcэн4 сар 22. 16:47“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, хүн гэмтжээ4 сар 19. 19:20Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй4 сар 19. 19:16Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ4 сар 19. 16:58Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 16:54Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ авна4 сар 18. 17:12АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу4 сар 18. 17:09Чуулганы нэгдсэн хуралдаантай4 сар 18. 17:06Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог хэлэлцэж эхэллээ4 сар 18. 17:02Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа4 сар 18. 17:00Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна4 сар 16. 17:14Парисын Дарь эхийн сүм шатжээ4 сар 16. 17:11Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв4 сар 16. 17:07Б.Бат-Эрдэнэ Нью-Йоркод 2 жил дараалан түрүүлэв4 сар 16. 17:02NBA: "Филадельфи 76" өнөөдөр талбай дээрээ алдаагаа засав4 сар 16. 16:59Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү4 сар 16. 16:55Шинээр томилогдох Элчин сайд нар хэн бэ4 сар 16. 16:52Ханх сумын удирдлагуудад фургон автомашин гардуулан өглөө4 сар 16. 16:49С.Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хорогдож үзээгүй4 сар 16. 16:35Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана4 сар 16. 16:31“Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай”4 сар 15. 17:15Шилдэг өгүүллэг: ЭЭЖ4 сар 15. 17:05МАН-ын бүлэг хуралдана4 сар 15. 16:58АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгөхөөр болжээ4 сар 15. 16:50Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна4 сар 15. 16:46Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой4 сар 15. 16:42
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019