"Roma" кинонд дүр бүтээсэн Мексик гаралтай жүжигчин Хорхе Антонио Герреро Мартинез Оскарын шагнал гардуулах ёслолд оролцохоор АНУ-ын зорихоор төлөвлөж байсан ч түүний визний хүсэлтийг 3 удаа татгалзан буцаажээ.
Түүнд киноны продюсер тусгайлан захиа бичиж, визний хүсэлтэд хавсаргасан байсан. Тус захианд Геррерог ямар кинонд дүр бүтээж, ямар амжилт үзүүлээд байгаа тухай болон АНУ-д болох арга хэмжээнд тусгайлан урьж байгаа тухай хүртэл тодорхой бичсэн байсан боловч тэд уншихаас татгалзсан гэх яриаг тэрбээр Quien сэтгүүлд өгчээ. "Хоёр дахь хүсэлтийг гаргах үед тэд намайг ажлаар явах гэж байна гэсэн. Гэхдээ би уригдаж очиж байгаагаа тэдэнд хэлсэн" хэмээн тэрбээр нэмж ярьсан билээ.
"Roma" нийт 10 Оскарт нэр дэвшээд байгаа ч ийнхүү дүр бүтээсэн жүжигчин цагаачдын шинэ хууль дүрмийн дагуу АНУ-д хөл тавьж, арга хэмжээнд оролцох аргагүй болж магадгүй нь.
Сэтгэгдэл бичих хэсэг