Шуурхай мэдээ:
179898-179902-180005

АТГ: 60 тэрбумын хэргийн нотлох баримтыг өөрчлөөгүй

10-р сарын 25 - 15 цаг 13 минут

Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог 60 тэрбумын гэх асуудлаар сэтгүүлчийн асуултанд хариуллаа.

Тэрээр “өчигдөр иргэн Г.Доржзодов ганц нэг зүйл дээр ташаа мэдээлэл өгсөн. Хэргийг хаана шалгах, хэрхэн шийдэх, хэрэг нээх, хаах, хүнийг яллагдагчаар татах, харьяалал тогтоох нь бүхэлдээ прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Энэ утгаараа 60 тэрбумын хэрэг дээр прокуророос өгсөн чиглэлийн дагуу АТГ-аас ажлын хэсгийг ахалж, шалгасан. Ингээд мөрдөх чиглэлийн байгууллагуудын хийсэн ажиллагаанд прокурор өөрөө  эцсийн дүгнэлт хийж, хаасан. Сая дахин сэргээж, урьд нь хариуцаж байсан ажлын хэсэгт хэргийг даалгасан. Түүнээс АТГ дурандаа хэргийг татаж аваад, хэсэг бүлэг хүмүүсийг хайцаалсан зүйл байхгүй. Тагнуулын байгууллага дээр ирсэн мэдээллийн хүрээнд ажлын хэсэг мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа.

Анх 2016 онд хэрэг үүсэхэд  дуу дүрсний материалууд зэрэг хавсрагдаад  АТГ, Цагдаагийн байгууллагуудад ирсэн. Эдгээр ирсэн материалуудыг АТГ шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн.  Г.Доржзодовын хэлсэн шиг хуурамч нотлох баримт үйлдээд, флаш нэмээд явуулсан асуудал байхгүй. Аль нэг талаас ирүүлсэн баримтыг л хавсаргасан гэсэн үг.

Энэ үед 2 минут, 2 минут, 45 орчим минутын бичлэгүүд яригдаж байсан. Сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед 90 минут, 162 минут болоод үргэлжилсэн байсан. Эхний бичлэгүүдийн хувьд эвлүүлэг байна гэсэн дүгнэлт, шинжилгээ ерөөсөө гараагүй. Анхны шинжилгээнд ирүүлсэн материалууд дээр фото зураг болон текст, аудио эвлүүлснийг эвлүүлэг байна гэж шинжилгээний байгууллага үзсэн. Сүүлд 162 минутын бичлэг гарч ирэхэд үүнээс өөр бичлэг байхгүй гэдгээ Г.Доржзодов хэлсэн. Түүнээс шүүхийн шинжилгээний байгууллага хүний дуу хоолой, өөр өөр дүрс эвлүүлсэн гэсэн дүгнэлт ердөө гаргаагүй. Тэр уулзалтыг огт болоогүй гэж үзээгүй. Тухайн уулзлат дээр яригдсан зүйл хэрэгжсэн үү гэдэг дээр хэн нэгэн хүнийг яллагдагчаар татах хууль эрх зүйн орчин байхгүй байна. Өөрөөр хэлбэл ярьсан ярианы төлөө яллагдагчаар татах нотлох баримт цугларсангүй гэж үзээд прокурорын байгууллага хаасан байдаг.

Бичлэгэн дээр яригдаж буй хүмүүсийн дуу хоолойг харьцуулж шалгахын тулд анх бичлэг хийсэн төхөөрөмжийн эх хувь хэрэгтэй байдаг. Өчигдөр иргэн Г.Доржзодовын ярьсан төхөөрөмжүүдийг шалгахад дотор нь ямар нэгэн дуу дүрсний мэдээлэл байгаагүй. Гадаадад хийсэн шинжилгээний дүгнэлт дээр 3 хүний дуу авиа байна гэж дүгнэсэн байдаг. Манайд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтээр 5 хүн байсан нь нотлогдсон. Иргэн Г.Доржзодов ТЕГ-т хэд хэдэн удаа байцаалт өгсөн. Харин АТГ-т байцаалт өгөөгүй” гэлээ.

Үүнээс үзвэл иргэн Доржзодов хэн нэгний заавраар худлаа мэдээлэл тарааж буй нь илт байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019