Шуурхай мэдээ:
179898-179902-180005

П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан

10-р сарын 9 - 15 цаг 22 минут

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам хамтран  “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтанд 14 байгууллагын 130 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөж байгаа юм байна. 

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байга зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, орлого, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй юм байна. 

Тус арга хэмжээний талаар, Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын  хүний гавьяат эмч П.Батчулуунаас тодрууллаа.

-Өнөөдрийн арга хэмжээний онцлог, ач холбогдол юу вэ?

-Өнөөдрийн үйл ажиллагаа цар хүрээний хувьд жаахан хязгаарлагдмал байгаа. Учир нь анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас эхний ээлжинд зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгадаг болон донор эмнэлэгүүдийнхээ удирдлагуудыг урьж оролцуулж байна. Цаашлаад бид нар эмнэлэг болгон дээр очиж сургалтуудыг зохион  байгуулахаар төлөвлөж байгаа. Ингээд эмч, эмнэлэгийн ажилтнуудаа нэгдсэн нэг ойлголт мэдээлэлтэй болгосны дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтраад иргэдэд ойлгуулах сурталчихлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ ажил маань амжилттай болсноор ирээдүйд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань урагшлаад, нэгэнт бурхны оронд явж байгаа хүнийхээ эрхтэнг донорын шаардлагатай элэг нэгт Монголчуудаа аврах үйл ажиллагаанд ашигладаг болоход бага ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Энэ зүйл дэлхийн практикт нэвтрээд хэдийнээ хагас зуун жил болсон. Өнөөдөр бид эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна.

-Тархины үхэл гэж яг юуг хэлээд байна вэ?

-Тархины үхэл гэдэг нь тархинд их хэмжээний цус харваснаас үүдэн тархины эд, эс сэргэхгүйгээр үхэжсэн, эсвэл тархи гэмтэл авч, эдгэшгүйгээр ажиллагаагүй болсон тохиолдлыг хэлнэ. Тархины үхэлтэй ч зүрх нь үхжээгүй байх үед нь амьсгалыг зохиомлоор ажиллуулж донор болгодог.

-Донорын тухай хуулийн талаар та ямар бодолтой байна вэ. Дагалдах журмууд нь гарсан уу?

-Донорын тухай хууль 2000 онд батлагдсан. Хуулийг энэ 2018 оны нэгдүгээр сард шинэчилж, Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн амьд ахуйдаа зам тээврийн осол, цус харвалт зэргээр тархины үхэлд хүрвэл донор болгож болно хэмээн гэрээслэл үлдээсэн тохиолдолд донор болгож болохоор заасан. Одоогоор хуулийн журмыг хэлэлцэж, журам батлагдах шатандаа явж байна.

-Өнөөдрийн байдлаар тархины үхэлтэй хэдэн донороос эрхтэн шилжүүлэн суулгаад байна вэ?

-Бид 2006 оноос өнөөдрийг хүртэл тархины үхэлтэй зургаан донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн байна. Эдгээр зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан.

-12 жилийн дотор тархины үхэлтэй зургаан хүн л донор болсон гэж үү. Донорыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид тархины үхэлтэй донорыг хэрхэн оношлох, ямар менежменттэй ажиллаж бусад эд эрхтнийг авч үлдэх, тархины үхэлтэй донорыг ард иргэдэд хэрхэн таниулах тал дээр анхааран ажиллаж байна.

-Донор болохоор гэрээслэл үлдээсэн хүн Монголд ховор. Тархины үхэлтэй хүнийг донор болгоход ар гэрийнх нь шийдвэр чухал байх?

-Монголчуудын амьдралын хэв маяг илүү европжиж байна. Тиймээс 25 нас хүрсэн хүн донор болох гэрээслэл 18 нас болох ч магадлалтай. Хэдийгээр гэрээслэгч донор болохыг хүссэн ч ар гэрийнхэнд нь заавал мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаа. Хуульд үүнийг тусгасан.

 Т.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019