Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Уг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна. Эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ. Ухаан ороход хувцсыг нь урьж таслан байж боломгүй бүх бохир аргаар уг бүсгүйг 6 залуу ээлжлэн хүчирхийлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр залуу эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. Ухаан алдсаны дараа нэмж хүчирхийлэгч дөрвөн залуугаа дуудаж зургуулаа нийлж уг бүсгүйг балмад муухайгаар хүчирхийлжээ гэсэн юм.
Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас асуухад ийм хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Сэтгэгдэл бичих хэсэг