Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Сайн үйлсийн аян өрнүүлж, өрх толгойлсон ээжийг өөрийн гэсэн гэртэй болголоо

9-р сарын 25 - 15 цаг 53 минут

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 9 дүгээр сарыг “Бүтээлч хамт олон” сарын аян зохион байгуулж, өрх толгойлсон Б.Уянга бүсгүйг өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болголоо.

Тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Уянга нь 1-3 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил ээж, хүүхдүүдийнхээ хамтаар хамаатансадангийнхаа хажууд амьдарч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар өнөөдөр өргөө цагаан гэртэй боллоо.

Сайн үйлсийн аяныг дэмжин “Бат Бэх Ремикон” ХХК иж бүрэн 5 ханатай гэр өгсөн бол “Есөн цагаан хайрхан” ХХК, “Цэлмэг бурам” ХХК, “Монгол кореа сторе” ХХК, “Баялаг жимс” хоршоо зэрэг компаниуд нэн шаардлагатай эд материал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хандивласан юм.

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, хэлтэс, албадын дарга, албан хаагчид оролцож өргөө цагаан гэрийг /2018.09.25/ өдөр  албан ёсоор хүлээлгэн өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд сайн үйлсийг дэмжин ажилласан байгууллага, хамт олондоо талархал илэрхийлж “Бат Бэх Ремикон” ХХК-д “Талархал” гардууллаа. 

Мөн тэрбээр  “Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Өнөөдөр 10 дугаар хорооны өрх толгойлсон нэгэн ээжийг сонгон өргөө цагаан гэртэй болгож, ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилготой бодиттой бүтээлч ажил санаачлан зохион байгуулсан хамт олондоо баяр хүргэе. Мөн сайн үйлсийг дэмжин хамтран ажилладаг байгууллага, хамт олонд дахин талархал илэрхийлье хэмээлээ. 

Өөрийн гэсэн гэр оронтой, хаяг бүртгэлтэй болсон Б.Уянга “Халуун сэтгэлийн гараа сунгаж, хамт олноороо сайн үйлсийн энэхүү аяныг санаачлан  зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчид, байгууллагууддаа дахин дахин талархал илэрхийлье.  Та бүхний сайхан сэтгэл итгэлийг зүтгэлээр хариулах болно гэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019