Шуурхай мэдээ:
179898-179902-180005

"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ

9-р сарын 14 - 15 цаг 32 минут

Энэ талаар Төрийн эрүүл мэндийн бодлого эмнэлэг, аялал жуулчлалын хэлтсийн дарга Ким Нам Чоноос тодрууллаа. 

-Юуны өмнө Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байгаад баяр хүргэе. Заавал яагаад Монгол Улсыг сонгож төлөөлөгчийн газраа нээх болов. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу? 

-Гуанжу хот нь 1.500.000 хүн амтай. Сөүл, Бусан, Инчон хотуудын дараагаар улсдаа зургадугаарт ордог том хот бий. Энэ хотод маань жилд 3000 гаруй хүн ирж эмнэлгийн үйлчилгээ авдаг.

Тодруулбал, Монгол, Хятад, Узбекстанаас ирж ихэвчлэн эмчлүүлдэг. Тиймээс Монголд төлөөлөгчийн газраа нээж, өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлье гэсэн зорилго тавин ажиллаж байна. Манай байгууллага гадаадад төлөөлөгчийн газартай ч Монголд анх удаа төлөөлөгчийн газрын нээлт хийж үзлээ. Монгол дахь төлөөлөгчийн газарт маркетинг, бизнес уулзалтууд хийгдэнэ. Мөн Гуанжу хотын эмнэлгийн дээд зэргийн тоног төхөөрөмжийг сурталчилна. Улмаар монголоос манай улсыг зорин эмчилгээ хийлгэх иргэдийг шаардлагатай бүх зүйлээр нь хангаж ажиллахын тулд үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж байна. 

-Эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд хувиараа биш танайхыг заавал сонгож явахын давуу тал юу вэ? 

-Эмчилгээ хийлгэхээр явах гэж байгаа иргэдтэй бид эхэлж уулзаж ярилцана. Яг ямар эмчилгээ, үйлчилгээ авах гэж байгааг нь асууна. Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явахаас авахуулаад буцах хүртэл бүх зүйлийг нь хариуцаж, нэгдсэн үйлчилгээ үзүүлнэ. Оны эхээр бид дахин Монголд ирж, танилцуулга, тайлбар хийж ажиллах болно.

Өнгөрсөн гуравдугаар сард Гуанжу хотоос шүд эмчилдэг явуулын машин оруулж ирж, эмчилгээ тусламж үзүүлсэн. Мөн өнгөрсөн зургадугаар сард Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалыг монголд сурталчлах өдөрлөгт оролцсон.

Цаашдаа ч олон хамтын ажиллагаа хийнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Манай Гуанжу хот Сөүлээс дутахааргүй боловсон хүчин, тоног төхөөрөмж сайтай. Заавал Сөүл явахгүйгээр Гуаннж хотоос эмчилгээгээ авч болно. 

-Монголоос өөр улсад төлөөлөгчийн газар нээх үү? 

-Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ирэх аравдугаар сард ОХУ-д, 2019 онд Хятад, Узбекстанд төлөөлөгчийн газраа нээх бодолтой байгаа. 

Сонирхуулахад, "Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" нь

  • Гадаад иргэдийн хүрэлцэн ирэхээс эхлээд нутаг буцсаны дараах эмчилгээний дараах арчилгаа хүртэл ONE-STOP үйлчилгээг үзүүлэх
  • Эрүүл мэндийн аялал жуулчлалд аман болон бичгэн орчуулгын үйлчилгээгээр хангах,
  • Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дотоод ба гадаадад сурталчлах маркетингийг санаачлах 
  • Эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжилтэнг бэлдэх сургах, Эрүүл мэндийн аялал жуулчлалын холбоог байгуулах
  • Эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлах сурталчилгааны  материал бэлтгэх, тараах, вэб хуудас ажиллуулах, мэдээ бэлдэх
  • Оршин суун эмчлүүлэх
  • WELLNESS аялал жуулчлалын шинэ багц гаргах болон гадаад дотоодын эрүүл мэндийн аялал жуулчлалын холбоо харилцааг байгуулах
  • Гадаад өвчтөний эмчилгээтэй холбоотой маргааныг шийдэх зэрэг ажил юм. 

Б.Анир 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019