Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна

3-р сарын 19 - 15 цаг 49 минут
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд Эко клубуудын чуулган өнөөдөр олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн эко клубын 500 гаруй сурагч хамрагдсан юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Та бүхэн Монголын ирээдүй. Тиймээс та бүхнийг миний санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх Ногоон паспорт аянд нэгдэж байгаад баяртай байна. Эко клубынхан маань үеийнхнийгээ, томчуудыг байгаль хамгаалахад уриалж, үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
 
Тэрбээр байгаль хамгааллын салбарт “Хандлагаа өөрчилье” уриатай багц ажлыг хэрэгжүүлэхээр эхлүүлж байгаа бөгөөд эхний ажил нь өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж томчуудын байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх “Ногоон паспорт” аян юм. Энэхүү санаачилгын эхлэл болгон зохион байгуулсан Эко клубуудын чуулганы нээлтэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын урилгаар хүрэлцэн ирсэн юм. Хелена Молин Валдес чуулганд хэлсэн үгэндээ “Миний Монголд айлчилж буй хамгийн гол шалтгаан нь хүүхдүүд та бүхний энэхүү чуулганы нээлтэд оролцох байлаа. Монголын хүүхдүүд байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгааг дэлхийн хүүхдүүдэд харуулахыг хүсч байна. Тиймээс та бүхэн Н.Цэрэнбат сайдын санаачилгыг маш сайн дэмжиж, ажиллаарай гэж хүсч байна. Би ирэх жил Монголд ирж, та бүхний хийсэн ажилтай танилцаж, хамгийн сайн байсан эко клубыг гадны улсуудын туршлагатай танилцуулна гэдгээ хэлье. Та бүхэн маань томчуудад, үеийнхээ бусад хүүхдэд үлгэр дуурайлалын эзэн болоорой” хэмээсэн юм. Чуулганд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.
 
Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар бүтээх уралдаанд 28 дугаар сургуулийн эко клубын сурагчид тэргүүллээ
 
Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлснээс Нийслэлийн 28 дугаар сургуулийн “Ногоон дэлхий” эко клубын загвар тэргүүн байрыг эзэлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас шагналаа гардаж авсан юм. Тус клуб нь 2015 онд анх байгуулагдсан бөгөөд сургуульдаа идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус клубынхан бүтээлээ мод, хуванцар, нойтон салфетикны таг зэргийг ашиглаж хийсэн байна.
 
Хоёрдугаар байрт Нийслэлийн 25 дугаар сургуулийн эко клубын баг өөрсдийн бүтээлээрээ шалгарч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдесаас шагналаа гардаж авсан юм. Манай улсын хэмжээнд ганцхан байгаа дауны өвчтэй хүүхдүүдийн тусгай сургууль нь 256 сурагчтай ба ерөнхий боловсролын сургалтын програмын хажуугаар тусгайлан дауны эмгэгтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй хамт суралцах боломж олгодог цорын ганц сургууль юм. Тус сургуулийн эко клубын сурагчид хаягдал паркетан шал, хуванцар ашиглан бүтээлээ хийсэн байна. Мөн хүүхдүүд өөрсдийн гараар бүтээлээ чимэглэжээ.
 
Харин тусгай байр эзэлсэн Нийслэлийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийнхан 2008 оноос хойш эко клубыг сургууль дээрээ идэвхитэй ажилуулж байгаа бөгөөд сурагчдаас гадна захирал, багш, жижүүр, үйлчлэгч гээд сургуультай хамаатай бүх л хүмүүс эко клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гэнэ. Тус сургуулийнхан ойр орчмоо ногооруулж, мод, зүлэг тарьж, сургуулиараа ногоон хэв маягийг сурталчилж, олон улсын эко сургуулийн шагнал болох хүрэл, мөнгөн гэрэгэ хүртсэн тэргүүний эко сургуулиудын нэг юм байна. “Энержи” эко клубын удирдагч “Хаягдал зай цуглуулах хайрцагныхаа онцлогийг тайлбарлахдаа мөнгөлөг цаасаар бүрсэн нь нарны тусгалаас хамгаалж байгаа учир хаягдал зайнууд халахаас сэргийлдэг, дахин ашиглаж болох бломжтой материалуудыг ашигласан” хэмээн тайлбарласан юм. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн эко клубын сурагч Х.Мөнхчимэг  улсад шалгарсан “Ам цангав” илтгэлээ зорилго нэгт нөхдөдөө уншиж, эх дэлхий, байгаль орчноо хайрлаж, хамгаалахыг уриаллаа. Тэд шагналаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас гардсан юм.
 
Эко клубын сурагчид маань Ногоон паспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авснаар энэ удаагийн чуулган өндөрлөсөн юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдийнхээ хандлагыг өөрчлөх Ногоон паспорт аян ийнхүү эхэллээ.
 
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
Н.Цэрэнбат: Эко клубын сурагчид нийгэмдээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019