Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Я.Болдбаатар: Хүн бүр байгаль хамгаалагч

3-р сарын 27 - 10 цаг 08 минут

Монголын залуучуудын холбоо, Туул голын сав газрын захиргаа, МҮОНРТ хамтран “Ногоон тууз” аяныг өрнүүлээд буй. Тус аяны хүрээнд хийгдэх ажлууд болон Туул голтой холбоотой асуудлуудаар Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатартай ярилцлаа.

-Туул голыг хамгаалах үйлсэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Ногоон тууз” аяныг өрнүүлсэн гэлээ. Энэ аяны гол зорилго?   

-Сүүлийн жилүүдэд Туул голын нөөц, хомсдол, бохирдолын асуудал, түүнээс үүдсэн байгаль орчны сөрөг үзэгдлийн талаар ярьж байгаа. Үүнээс үүдээд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн асуудал, хойч үедээ ямар гол усыг үлдээж өвлүүлэх гээд байгаа юм гэсэн асуудлууд яригдаж байна. Монгол улсын хүн тал хувь нь, ихэнх том үйлдвэрүүд,  эрчим хүчний цахилгаан станцууд бүгд Улаанбаатарт төвлөрч, бүх усан хангамжийг Туул гол түүний ай саваас хангаж байгаа.

Туул гол маань тодорхой хэмжээний нөөцтэй. Гадаргын усны нөөц, газрын доорхи усны нөөц гэж байгаа. Нөөцийг тодорхой хэмжээнд нь барьж, ашиглах ёстой. Монгол орон усны нөөцөөрөө тийм баян орны тоонд ордоггүй. Нөөц нь жигд тархалттай тэгэхээр бидний хувьд нөөц дээр тулгуурласан хэрэглээ, ашиглалт яригдах ёстой. Хотын хэт төвлөрөл, үйлдвэржилттэй холбоотой Туул гол маань ачааллаа дийлэхгүй нөөц нь хомсдож, хүн амын нягтаршил ихсэх тусам бохирдол нэмэгдэж байна.

Энд дан ганц Туул голын бохирдол гэлтгүй, хөрсний бохирдол, хог хаягдал орно. Хог хаягдлаар дамжаад хөрс бохирдоно. Хөрсөөрөө дамжаад газрын доорхи ус, гадаргын ус маань бохирдож эхэллээ. Туулаа хамгаалж, хойч үедээ өвлүүлж үлдээхийн тулд ирээдүй болсон өсвөр үеийнхэн, залуустаа экологийн боловсрол олгох зорилгоор “Ногоон тууз” аяныг эхлүүлсэн. Гол усаа цэвэрлэж, нөөцөө хамгаалах нь ганцхан Туул голын асуудал биш залуу хойч үедээ голын дагуух хог ямар байдгийг харуулж, түүнийг хамтдаа түүлцэнэ.

Өмнөх жилүүдэд манай аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө санаачлан бид Туул голоо цэвэрлэе гэдэг. Туул голыг гол нийслэлчүүд бид бохирдуулж байгаа. Өөрсдөө бохирдуулж байгаа мөртлөө хогтой орчинд амьдрахыг хүсэхгүй учраас  яалт ч үгүй бид цэвэрлэхгүй бол болохгүй. Учир нь гол маань  өөрөө өөрийгөө нөхөн цэвэрлэх чадваргүй болчихсон байна. Тиймээс иргэд санаачлагаараа Туул голоо цэвэрлэе гээд нэгддэг нь үнэхээр сайшаалтай. Энэ ажил маань цаашид ч үргэлжилнэ.

Тэгэхдээ нэг нь байнга очиж хог хаядаг, нөгөө хэсэг нь араас нь очиж баахан зардал мөнгө, цаг заваа бараад цэвэрлэдэг. Дандаа ийм байдалтай байж болохгүй тул энэ хогны менежментийн асуудлыг боддлогоор шйдэх хэрэгтэй

-Тухайлбал?

-Бид нар дандаа өнгөрсөн хойно нь, хог хаячихсаных нь дараа тэгнэ ингэнэ гэж яриад байна. Хогны дунд амьдрах амрах дургүй мөртлөө хогоо хаячихаад явж болохгүй. Тиймээс хүмүүсийг Туулын эрэг дээр хог хаяхгүй байх, өөрсдийн хогоо цэвэрлээд төвлөрсөн цэг дээр аваачаад хаячихдаг сэтгэлгээг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй байна.

Нөгөө талаар Туул голыг цэвэрлэхэд гол гардаг хаягдал нь архины шил, пиво ундааны сав болон нэг удаагийн савнууд их байдаг. Өнгөрсөн жилээс бид MSC зэрэг бизнесийн томоохон байгууллагуудтай ярьж хэлэлцэж байна. Тухайлбал, MSC-тэй кока-кола-ны сав их байдаг тул та нар эргүүлэн авч  хог хаягдлаа баялаг болгон өөр ямар нэгэн бүтээгдэхүүн болгодог болооч ээ. Энэ талаар судалгаа хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээч ээ гэсэн саналыг тавьсан байгаа.

-Хэр хүлээж авч байна, гарц байна уу?

-Мэдээж байна. Энэ асуудлаар чиглэсэн судалгааны баг гаргах шаардлагатай гэсэн. Хятад руу хуванцар сав экспортруу гарахаа больсон учраас түүж мөнгө болгодог хүмүүс маань тоохоо больчихсон байна. Тиймээс зөвхөн хятад руу гаргах талаар ярилцалгүй, хуванцар савыг боловсруулдаг үлйдвэрийг нь байгуулж болохгүй гэж ярьсан. Монголд уг нь тийм үйлдвэр байгаа ч хүчин чадал нь бага байдаг.

Төрөөс тэр байгууллагад, эсвэл тэр төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид зээлийг нь олгож, бодлогоор дэмжиж явахгүй бол дан хогийг нь цэвэрлээд, хар муйхараар яваад байх нь ирээдүйгүй. Бид энэ асуудлыг бодлогын хувьд, хууль эрх зүйн хувьд тодорхой болгож, ажлын орчин нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Шинэчлэн сайжруулаад, амьдралд нийцүүлээд ийм онцгой үйлдвэрүүдийг төр бодлогоор дэмжиж, татвараас чөлөөлөөд, тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд эхний хэдэн жил татвараас чөлөөлөх зэрэг ажлуудыг хиймээр байна. Тэгвэл бид хогноос ангижирна.

-Туулын бохирдол өнөөдөр ямар түвшинд байгаа вэ?

-Туул голын сав газар маань нийтдээ 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлдэг. Монгол Улсын хэмжээнд гадаргын усны цэврийн зэргийн ангилалын нормчилол гэж байдаг. Тэрүүгээр  Туул гол маань зургаа ангилагдсан байгаа.

Туул гол маань Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, Номин Нэргүй гэсэн голын бэлчир уулзвараас Туул гэдэг нэрийг аваад Орхон голд цутгатлаа 757 км үргэлжилдэг. Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар 63км урсана. Тэндээсээ У булан хүрснээр нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирдэг. У булангаас дээш хэсэг нь маш цэвэр ангилалд ордог.

У булангаас нийслэл дундуур 93 км урсана. Хотруу орохоос өмнө бага бохирдолтой гэснээ Нийслэлийн нутаг дэвсгэр дээр бохирдолтой гэсэн ангилал руу орж ирдэг. Био Сонгины цэвэрлэх байгууламжаас гол бохирдолоо авдаг. Учир нь Цэвэрлэх байгууламжийн насжилтаас үүдэн цэвэрлэж чадахгүй болсон. Ус сувгийн удирдах газар 60-70 хувьтай цэвэрлэж байгаа гэдэг ч бидний тооцооллоор 50-60 хувь цэвэрлэж байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Бид сар болгон дээжийг нь аван боловсруулж шинжилдэг учраас мэднэ. Алтанбулаг сумын гүүр хүртэл 60 км газар маш бохирдолтой гэсэн  хэсэгт ордог.

Төв цэвэрлэхээс доош маш бохирдолтой Алтанбулагийн гүүр, тэрнээс доош Заамар хүртэл бохирдолтой гэсэн ангилал руу орж явсаар Орхон гол руу цутгадаг. Энэ маш бохирдолтой 50-60 км газар маань уг нь нийт голын 5.5 хувийг л эзэлдэг. Цэвэр байлгах гарц бидэнд байна. Бид Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлээд, цэвэршүүлэх, гүн цэвэршүүлэх үйлдвэрүүдийг байгуулвал маш их бохирдолтой гэдэг хэсгээ цэвэршүүлж чадна.

Нөгөө талаар Туул маань дэлхийн хэмжээнд яригдах хамгийн бохирдсон гол биш. Бохирдсон гэдэг нь голын эхээсээ төгсгөл хүртэл битүү хотжилт үүсч, түүнийгээ дагаад бохирдол үүссэн байдаг. Бид Туул голоосоо ундаалж, дэргэд нь амьдарч байгаа. Монгол хүн амныхаа бэлгээр гэдгээр юм болгонд Туулыг бохироор нь дуудах хэрэггүй. Туулын бохирыг хүмүүс бид л хийж байгаа. Тэгэхээр Туул голыг бурууталгүй Туулыг бохирдуулсан, бохирлогдсон гол гэж тодорхой ярьмаар байна.

-Иргэд Туул голоо хамгаалахын тулд яах ёстой юм бэ?

-Хамгийн гол нь хүн болгонд байгалиа хайрлах сэтгэл байх ёстой. Бид модны нэг навч шиг байгалийн нэг бүтээгдэхүүн, эд эс шүү дээ. Тэндээс бүх идэх хоол, уух усаа авч байна. Өвс ургамал, модноос авч байна. Бид байгаль ээжийн хүүхэд. Тэгэхээр эх болсон байгалаа хайрлах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Бага гэлтгүй хог хаяж болохгүй.

Туулыг хамгаалах асуудал ганцхан БОАЖЯ, Туул голын сав газрын захиргааны асуудал биш. Хүн бүр байгаль хамгаалагч байх ёстой. “Ашиглагч нь өөрөө хамгаалагч, бохирдуулагч нь төлөх зарчим”-тай. “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль” удахгүй хэрэгжинэ. Одоо бидний энэ нийгэмл хүн бүр усыг бохирдуулж байгаа тул бохирдуулсаныхаа хэмжээгээр аж ахуйн нэгж, хувь хүн мөнгөө төлье. Тэр мөнгөөр нь эргээд Цэвэрлэх байгууламжаа барья. Туул голоо бохирдолоос хамгаалах үйл ажиллагааг нь хийе.

2012 онд манай улсад анх удаа “Ус бохирдуулсаны төлбөрын тухай хууль” батлагдсан. Гэхдээ тэр хууль одоо хүртэл сайн хэрэгжиж чадахгүй байна. Яагаад гэвэл тэр хуулийг дагаж тодорхой хэмжээний  журмууд батлагдах ёстой. Тэрэн дээр судалгаа хийгээд ирэхээр зарим аж ахуйн нэгжид хэт хохиролтой, заримд нь ашигтай болоод байгаа. Учир нь улсын хэмжээнд мөрдөгдөх хууль дүрэм учраас ус оролцохгүй салбар байхгүй.

Гэтэл усны үнэ одоо хүртэл хамгийн хямд, бид үнээ нэмэе гэдэг ч усны үнэ нэмэгдвэл  монголын ард түмэнд бүгдэд нь нөлөөлнө. Дулаан цахилгааны үнэ  нэмэгдэнэ. Дулааны үнэ нэмэгдэхээр бүх айл өрхийн халуун усны үнэ нэмэгдэнэ. Бүхэл ус оролцдог  бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдээд явчихна. Тэгээд л ард түмнийхээ амьдрал, амьжиргааг нь тооцоод үнэ нэмж болдоггүй. Эсрэгээрээ усны үнэ ийм хямд байхаар хүмүүс маань үнэлдэггүй. Дэлгүүрээс 500 төгрөгөөр ус авахдаа үнэтэй гэж боддоггүй атлаа усны хэрэглээний үнийг өндөр гэж хардаг. Усыг уг нь тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай л байна.

-Тэгвэл нэмэлт зохицуулалтаар шийдэж болох л юм байна?

-“Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль”-д ус бохирдуулж байгаа хэмжээгээр нь ялгасан. Гэтэл дотроо ялгаатай. Жишээ нь, 10 литр усыг 50 гр зүйл бохирдуулаад байна уу, 1 литр усыг 100 гр зүйл бохирдуулаад байна уу. Химийн найрлагаараа ялгаран бохирдол нь хамаарна. Усан дотор агуулагдаж байгаа химийн хортой хүнд елементийн ялгаа байна. Тэрийг нь зааглаж өгөх шаардлагатай. Аль үйлдвэр нь ямар бохирдолыг нь гаргаад байна. Эсвэл бохирдол нь маш бага мөртлөө их хэмжээний ус  ашиглаад байна уу.

Маш бага ус ашиглаж байгаа ч доторх найрлага нь маш хүчтэй бохирдлолтой ус байж болно. Тэр болгоныг аж ахуйн нэгжүүдэд тохируулан алтан дундажыг нь олж хэрэгжүүлэхгүй бол заримд нь ашигтай заримд нь хохиролтой байна. Энэ хууль маань зарим нэгэнд нь үйл ажиллагааг нь боомилсон гох дэгээ болж, өчнөөн ажилтан  цалинжуулж байгаа ажилд нь саад  болох юм. Намрын чуулганаар энэ хууль бидний оруулсан саналааар дахин хэлэлцэгдэнэ.  Энэ шийдэгдвэл бүх аж ахуйн нэгж, хувь хүн болгон ус бохирдуулсаны төлбөр төлдөг болно.

-Ус бохирдуулж байгаа химийн элементийн хүчийг бууруулахад иргэд, аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Үйлдвэрийн бохирдол, ахуйн бохирдол гэж байгаа. Бохирдол дотроо янз бүр. Арьс ширний үйлдвэрүүдээс, хүнсний үйлдвэрүүдээс гарсан бохирдол гэж байна. Тэднийг бид ялгаж салгаж төлбөрийг нь тооцох ёстой. Одоо бидний  аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа шаардлага бол арьс ширний, махны, хүнсний, сүүний зэрэг томоохон үйлдвэрүүд дороо урьдчилсан цэвэрлэх бага оврын байгууламжтай байх. Тэр нь стандартын дагуу цэвэршүүлсэний дараа төвлөрсөн системд нийлүүлэхийг шаардана. 

Томоохон үйлдвэрүүдэд бохир усны төлбөр маш өндөр  гардаг. Гэтэл энэ төлбөрөө төлж дийлэхгүй дампуурах хэмжээнд хүрч байгаа. Иймд төлбөрөөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл тавьж байгаа. Тухайлбал, тухайн бизнесийн байгууллага өөрсдийн бохирдуулсан усыг дороо байх урьдчилсан цэвэрлэх байгууламждаа цэвэршүүлж тэр усаа эргээд ашигладаг.

Эсвэл тэр усаа машин угаалыгн газар зардаг, ногоон байгууламж, зам талбайн усалгаа, хүлэмжийн усалгаа зэрэгт ашигласан  нөхцөлд бид төлбөрөөс нь чөлөөлнө гэдэг талаар ярьж байна. Иргэдийн хувьд тодорхой хэмжээнд усыг бохирдуулж байгаа ч үлйдвэрүүдийг бодвол хоруу чанар нь бага байдаг. Мөн унд ахуйн усны ашиглалт, хэргэлээ хувь хүнд төлбөрөөс чөлөөлсөн байгаа. Шинэ хуулиар энэ бүхэн илүү нарийн тодорхой болно.

П.Нарандэлгэр

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019