Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга

9-р сарын 5 - 10 цаг 06 минут

Ойрын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай холбоотой маш олон мэдээлэл цацагдах болсон. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Г.Батсуурь даргатай утсаар холбогдож хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээлэлд хариу тайлбар авлаа. 

-Таныг зах зээл дээр 700 сая төгрөгийн үнэлгээтэй борлуулагддаг зуухыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч төсвийн мөнгөөр тоглолоо гэдэг мэдээлэл өнгөрсөн өвлөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол цөөн хэдэн хүмүүсийн захиалгаар хийг­дэж буй ташаа мэдээлэл. Бидний хувьд мэргэжлийн байгуул­лагаар аймгийн нэгд­­сэн халаалтын зуухыг шинэч­лэх зураг төсөл болон хол­бол­дох бусад тооцоог хийл­гэ­хэд хоёр тэрбум 110 сая төгрөгөөр зуухыг шинэчилнэ гэсэн төсөвт өртгийг гаргаж өгсөн. Тэрхүү төсөвт өртөгт нь багтааж Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааг явуулсан. Гүйцэтгэгч байгуул­лага нь хил гаалийн татвараа төлж, тээвэрлэлт, угсралт бүх зүйлээ цаг хугацаандаа хийгээд улсын комисст өнгөрсөн хавар хүлээлгэн өгсөн. Ингэснээр бид аймгийн төвийн айл өрх, албан байгууллагуудыг хөлдөх даарах эрсдэлгүйгээр өвөлжүүлэх боломжийг хангаж чадсан юм. Өнгөрсөн жилүүдэд манай аймгийн нэгдсэн халаалтын уурын зууханд удаа дараа доголдол гарч иргэд зутруухан өвөлждөг байсан. Харин энэ өвлөөс эхлэн төвлөрсөн халаалтын системд холбогдсон иргэн, аж ахуй нэгжүүд дулаахан өвөлжих боломжтой боллоо.  Одоо өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдчихсан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлээд явж байна. 

-Аймгийн төвийн нэгдсэн халаалтын уурын зуухыг хамгийн сүүлд хэдэн онд шинэчилж байсан бэ?
-Өмнөх зууханд хамгийн сүүлд 2006 онд техник, технологийн шинэчлэл хийж байсан. Явцын дунд урсгал засвар үйлчилгээг хийж байсан боловч 2012 оноос үйл ажиллагаа нь доголдох болсон. Мэргэжлийн байгууллагууд хуучин зуухыг удаа дараа шалгаж үзээд ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна, яаралтай шинэчил гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсээр байсан. Гэвч 2012-2016 онд эрх барьж байсан хүмүүс зуухыг шинэчлэх талаар ямар ч ажлыг хийгээгүй. Бид 2016 онд ажил авсныхаа дараа аймгийн төвлөрсөн халаалтын зуухыг цаашид ашиглах ямар ч боломжгүй юм байна. Говьсүмбэр аймаг тэр чигтээ хөлдөхөд бэлэн байна. Тиймээс зуухыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг яарал­тай шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг холбогдох бүх яам, тамгын газарт хүргүүлсний эцэст шийдүүлж байлаа. Аймгийн төвийн халаалтын зуух ашиглалтын шаардлага хангахаа больсноос хойш манай аймгийн иргэд зутруу өвөлжсөөр ирсэн. Тэр бүү хэл гэртээ нэмэлтээр цахилгаан халаагуур байрлуулсан жирэм­сэн эмэгтэй цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг хүртэл гарч байлаа. Ийм хүнд нөхцөл байдлаас гарахын тулд идэвхтэй хөөцөлдсөний дүнд улсын төсвийн тодотголд зуухыг шинэчлэх хоёр тэрбум төгрөгийг суулгуулж асуудлаа шийдүүлж чадсан юм. БНХАУ-аас шинэ зуух худалдан авах гэрээнд би гарын үсгээ зурсан нь үнэн. Гэхдээ миний байгуулсан гэрээг холбогдох дээд бүх байгууллагууд нь хянаад хууль журмын дагуу явагдсан уу үгүй юу, онцгой нөхцөл байдал бий болсон уу үгүй юу гэдгийг шат шатанд нь хянасны үндсэн дээр төлбөр мөнгийг нь шилжүүлсэн. Би өөрөө дур мэдээд халааснаасаа гаргаад авчихсан зүйл ч биш юм. 

-Таныг тендер зарлах­гүй­гээр БНХАУ-ын компаниас шууд худалдан авах гэрээг бай­гуулсан гэж шүүмжилж байгаа?
-Би сая хэлсэн шүү дээ. Ашиглалтын шаардлага хангах­гүй байгаа зуухаа нэн даруй шинэчил гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байсан. Аймгийн төвөө хөлдөөчихгүй авч үлдэхийн тулд хууль журамд нийцүүлэн маш яаралтай арга хэмжээ авах бодитой нөхцөл, шаардлага байсан учраас шууд худалдан авах гэрээг байгуулсан хэрэг. Яам тамгын газар холбогдох дээд байгууллагаас газар дээр нь ирж танилцаад зуухаа аль болох хурдан шинэчил, онцгой нөхцөл байдал үүсчихсэн байна гэсэн. Хамгийн хурдан гарц шийдлээр зуух худалдан ав гэж үүрэг болгосны дагуу Төсвийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн дээрх худалдан авах ажиллагааг явуулсан. Гэвч цөөн хэдэн хүмүүс аймгийн төвөө хөлдөхөөс сэргийлж хийсэн ажлыг маань харлуулж гутаахын тулд зориудаар худал мэдээллийг цацаж байгаад харамсаж байгаа. Хэрвээ хугацаа алдсаны улмаас аймгийн төвийн албан байгууллагууд орон сууцнуудыг нийтээр нь хөлдөөсөн тохиолдолд ямар ноцтой үр дагавар, хөрөнгө мөнгөний зардал гарах байсныг хэн ч ярихгүй байгаа. БНХАУ-ын компаниас халаалтын зуух шууд худалдан авах гэрээгээр авсан асуудлыг АТГ-ын байцаагчид ирж шалгаад явсан. Удахгүй дүгнэлт нь гарах байх. 

-Таныг аймгийн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж нэг машины үнээр хоёр хуучин машин худалдан авлаа гэдэг асуудал сөхөгдөөд байгаа?
-Манай аймгийн ИТХ хуралдаад албаны хэрэгцээнд ашиглах машин худалдан ав гэдэг шийдвэрийг гаргасан юм. ИТХ-ын тогтоол шийдвэрийн дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газар Улаанбаатар хотод байдаг “Ниссан” компаний албан ёсны диллерээс цоо шинэ, тэг гүйлттэй автомашиныг худалдаж авсан. Хүнийг ингэж муухайгаар гүтгэж гүжирдэж болохгүй шүү дээ. Намайг гүтгээд байгаа хүмүүс “Ниссан” компани дээр очоод шинэ машин худалдан авсан гэрээг нь үзээд шалгах боломж нь нээлттэй байгаа. Тэрнийг шалгачихгүйгээр худал хуурмаг мэдээллийг хөөсрүүлэн цацаж, улстөр­жүүлж байна. Засгийн газраас холбогдох бүх шатны байгууллагын дарга нарыг жийп хөлөглөхөө боль гэсэн чиглэл ирүүлсэн. Тэр дагуу нь жижиг тэрэг худалдаж авсан юм. Аймгийн өмнөх удирдлагууд бүгд том том жийпнүүд худалдаж аваад бүгдийг нь эвдээд хаячихсан байхад хэн ч юу ч хэлээгүй. Тэгсэн атлаа нэг жижиг тэрэг худалдаад авчихаар нүдэнд нь өргөс орсон аятай адлан муучилж байна. Энэ бүх явуулгыг сөрөг хүчнийхэн хийж байгаа. Говьсүмбэр аймагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс мэр сэр байдаг. Тэр хүмүүст хууль ёсны шаардлага тавихаар хэвлэл мэдээллийн байгууллагад захиалга өгч зориудаар гүтгэн гүжирдэх ажлыг хийх боллоо. Энэ бүхнээс айж ичээд байгаа зүйл бидэнд байхгүй. Жин явна жингэр хуцна гэж бодоод л ажиллаж байгаа. Аймгийн иргэдийг аль болох л аятай тухтай ажиллаж амьдрах боломж нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн хүний хувьд ганц төгрөгийг нь дутааж шамшигдуулчихгүйгээр ажлаа явуулахаар л зорьж байгаа. 

-Та 2016 оноос өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би 2015-2016 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. 2006-2010 хүртэл аймгийн Засаг даргын орлогч даргын албан тушаалыг хашсан. Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. 

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд таныг сүүлийн зургаан жилийн хугацаанд төрийн албанд ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудлыг бичээд байгаа. Хөрөнгө орлогод тань хэдэн оноос гэнэтийн өөрчлөлт орсон бэ?
-Би дөрвөн удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гэж танд өмнө нь хэлсэн. Тэр бүх сонгуульд оролцох бүртээ хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Сүүлийн хоёр гурван жилд хэд дахин хөрөнгөжсөн хэмээн зохиомол зүйл ярьж намайг гүжирдээд байгаа хүмүүс шаардлагатай бол АТГ-т хандаад миний хөрөнгө орлогын бүх түүхийг харж танилцах боломж нь нээлттэй байгаа. Огцом өсч өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Надад аймгийн төвд болон Улаанбаатар хотод нэг орон сууц байдаг. Мөн хэд гурван малтай. Жил болгон өсч буй малын үнэлгээг зах зээлийн өртөгт нийцүүлэн нэмж бичсээр ирсэн. Үүнийг зориудаар буруутган шүүмжлэх хүмүүс олон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэхийн зэрэгцээ олон нийтийн сүлжээнд хуурамч хаягаар гүт­гэлэг доромжлол явуулж буй хүмүүсийг шалгуулахаар хуу­лийн байгууллагад хандсан бай­гаа. Удахгүй үнэн мөн нь тодор­хой болно гэж найдаж байгаа. 

С.БУДРАГЧАА

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019