Сүүлийн үед 60 тэрбумын хэрэг гэх бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн тархаж буйтай холбогдуулан "Ocean Grey" продакшны дууны инженер А.Ариунболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
А.Ариунболд мэргэжлийн хүний хувьд 60 тэрбумын гэх бичлэгийн эх хувь буюу 90 минутын бичлэгийг судлаж үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ: Миний олсон хамгийн эхний алдаа бол тухайн орчинд байсан нэг хүний "ringtone" буюу утасны дуудлага нь үсэрсэн байна. Харин энэ үед ярьж буй хүний яриа үсрэлтгүй хэвийн сонсогдож байгаа юм. Нарийвчлан хэлбэл ямар ч утасны дуудлага 30 секундээс 1 минутын хооронд эргэлдэж, давтагдаж байх учиртай. Гэтэл энэ бичлэг дээр утасны дуудлага үсэрч, тасарсан сонсогдож байгаа нь хачирхалтай байна.
Хоёрдугаарт, энэ бичлэгийг хийсэн хүн “хувьдаа ашигладаг МП-3 тоглуулагчаар хийсэн” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл бидний ашигладаг МП-3 тоглуулагчууд амандаа маш ойрхон барьж байж л ийм тод сонсогдох ёстой. Энд бүх үг нь гаргацтай, энгэрийн микрофон хийсэн юм шиг тод сонсогдож байна. Бараг л мэргэжлийн төхөөрөмж ашигласан гэж хэлж болохоор байна. Тэнд хурал хийгдэж байхад хүний аман дээр МП-3 тоглуулагч тавиагүй нь лавтай.
Мөн техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд дурын хүнд текст өгөөд өөр хүний хоолойгоор яриулах бүрэн боломжтой. Ийм төрлийн маш олон аппликейшн, програмууд ашигладдаг. Компаниуд хүртэл бий болсон байна. Энгийн жишээ хэлэхэд Adobe компани 2016 онд Audition программынхаа шинэ өргөтгөлийг танилцуулсан. Энэ програм гэхэд л хүний ярьсан нэг өгүүлбэрийг олон дахин яриулах, үгийн байрлалыг солих, нэмж текст өгөхөд өмнөх өгүүлбэртэй хольж шинэ өгүүлбэр бий болгон тухайн хүний хоолойны өнгөөр ярих гэх мэт маш олон даалгаварыг биелүүлж чаддаг” гээд 60 тэрбумын бичлэгийг “цагаан сараа 20 сая төгрөгөөр тэмдэглэсэн. Рэйлбусыг ашиглан нийслэлээс 60 тэр бум төгрөг босгосон” гэж Э.Бат-Үүл ярьж байгаа мэтээр өөрчлөн харуулжээ.
Тэрээр “Хамгийн сонин нь энэ 90 минутын бичлэгийг анх Америкт байдаг хүн Google drive ашиглан Твиттерт оруулсан байгаа юм. Америкт л дууг хүссэнээрээ өөрчлөх чадвартай компаниуд олон байдаг. Би текстээ өгөөд төлбөрөө төлөхөд миний хоолойгоор текстийг яриулах боломжтой гэсэн үг” гэжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг