Шуурхай мэдээ:
179898-179902-180005

У.Хүрэлсүхийн Засгийн газраас салахгүй л бол дарангуйлалд дахин живэх нь

6-р сарын 27 - 13 цаг 24 минут

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарилаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн үгнээс Засгийн газар, МАН бодлого харагдаж байгааг нийгэм анхаарах цаг болжээ.

МАН ходоодны мухартаа 28 жил нууж явсан бүхнийг хянах, эрхэндээ байлгах, дарангуйлах хүслээ Засгийн газраар гүйцэтгүүлэхээр Ц.Нямдорж сайдаар дамжуулж УИХ-ын чуулганы танхимаас зарлалаа. Энэ нам 70 жилийн турш бүх эрх мэдлийг өөртөө авч, бүгдийг хянаж, дарангуйлалдаа байлгасан гашуун түүх бий. Монголчуудад гашуун сургамж болж үлдсэн 70 жилийн түүх МАН-ын мөн чанар, чин хүсэл гэдэг нь хүний эрх, хууль ёс, шүүх засаглалыг эрхэндээ оруулах мэдэгдлээс нь харагдлаа.

МАН-ын дарангуйлал социализмыг үзээгүй залуус эрх чөлөөгүй, хавчигдаж, хэлмэгдэхийн хэцүүг төдийлөн мэдэхгүй. Хэлсэн үгнийхээ төлөө хянуулж, цагдуулж, үзэл бодлоо өөртөө нууж,  хөдөлмөрөө шулуулахын зовлонг үзээгүй залуус МАН-ын дарангуйллын төсөөлөхгүй байж магад. Иргэний өмчийг төрд хурааж, хэлэх үг хийх үйлдлийг нь зааж, таалагдахгүй бол өөрийнхөө “шүүх”-ээр шийтгэхийг МАН-ын 70 жилийн дарангуйлал гэж ойлгож болно.

Ийм дарангуйллаас монголчууд 28 жилийн өмнө салж чадсан. Иргэний эрх чөлөөг дээдэлж, хамгаалдаг тогтолцоотой болсон. Засгийн газар эрх баригчид буруу шийдвэр гаргаж иргэнийг хохироовол шүүхийн өмнө зогсоодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол дэлхийтэй хөл нийлүүлж байгаа Монгол Улсын нүүр царай. Дэлхийд Засгийн газар бүү хэл эзэн хаан шүүхийн өмнө зогсдог, дэнслүүлдэг. Эрх баригчид нь үнэмлэхүй эрх мэдэлтэй, шүүх засаглал нь хараат улсад дэлхий хаалгаа нээдэггүй. Шүүх нь бусад эрх мэдлээс хараат бус улсыг дэлхий тоодог эрин үед бид амьдарч байна.

Гэтэл МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх байгаа багахан хугацаандаа амжиж дарангуйллаа тогтоохоор шуурхайлж байна. Дарангуйлал тогтоох түүхэн үйл хэргийнхээ гүйцэтгэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тодруулж, өнөөх нь уяаны нохойгоороо Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг дуугаргаж эхэллээ. У.Хүрэлсүх хүнд жингийн “Коммунист”, МАН-ын улаан хамгаалагч. Намынхаа төлөө УИХ-ын танхимд нударга зөрүүлж байсан “топор” монголчуудын өөдөөс гар далайж чадах дарангуйлагч гэдгийг МАН-ынхан андахгүй.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд үнэмлэхгүй олонх байгаа МАН дарангуйллаа тогтооход шүүх засаглал саад болно. Тиймээс л шүүх засаглал руу дайрч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогүй болгохоор улайрч байна. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнээр Захиргааны хэргийн шүүхийг татан буулгавал Засгийн газар хяналтгүй болно. У.Хүрэлсүхийн засгийн газар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол Шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг 2020 оноос өмнө хувьчлахаар УИХ-д оруулсан. Эдгээр том хувьчлал иргэдийн хяналтгүй, Засгийн газар хууль зөрчсөн ч шүүхээр шийдвэрлэх боломжгүй болно. Засгийн газар, харьяа агентлагууд нь хэн дуртайгаа халж, сэлгэх боломж бүрдэнэ. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын хууль зөрчиж гаргасан шийдвэр хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд эрхийг нь сэргээхийн тулд Захиргааны хэргийн шүүх ажилладаг. Хуулийн засаглалтай бүх улсад гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьдаг төрөлжсөн шүүх бий.

Тийм учраас 500 шахам хуульч  “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн.

Гэхдээ 500 хуульчийн үгээр МАН дарангуйллаа сэргээх санаархлаа зогсоохгүй л болов уу. Тиймээс Монгол Улс МАН-аас даруй салж, ардчиллаа аварч, эрх чөлөөтэйгөө үлдмээр байна.

Г.Баттүвшин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019