Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээг авлигын арга хэрэгсэл болгож байна

6-р сарын 26 - 12 цаг 26 минут

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлага болон эмч нарыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тодруулбал, тус төвд ажиллаж байгаа хүмүүс нь ах дүү, хамаатан садны холбоотой. Шинжилгээ авахдаа ямарч хяналтгүй явагддаг. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгуулахаар болсон хэмээн мэдэгдсэн юм.

Харин АТГ-аас “Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлыг шалгаж байгаа” гэсэн юм. Улмаар өнөөдөр мэдүүлэг авахаар дууджээ. Дархан аварга Х.Баянмөнхийг мэдүүлэг өгөхөөр орохоосоо өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Дархан аварга Х.Баянмөнх “АТГ-аас мэдүүлэг өгнө үү гэж дуудсан. Энэ дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Би бөхчүүдийнхээ эрх ашигийг хамгаалахаар явна. Өнгөрсөн 16 жил МҮБХ хууль бус ажиллагаа явуулсаар ирсэн. Олон ч хууль бус үйлдэл бугшсан. Үүнээс допингийн асуудал маш их анхаарал татсаар ирсэн. Допингийн шинжилгээг хууль бусаар авч, ямарч хяналтгүйгээр хариуг нь гаргаж, илрүүлж байна. Ерөөсөө хэдхэн хүний эрх ашиг, дур зоргоор явж байна. Хууль дүрэм, хүний эрх зөрчиж байна. Энэ Допингийн эсрэг төвийг хэн байгуулсан юм, ямар бүтэцтэй ажилладаг юм, ажилчдаа ямар ур шалгуулаар авдаг юм, допингийн шинжилгээг авахдаа яагаад хөндлөнгийн хяналт оруулдаггүй юм, яагаад хяналттайгаар хариуг нь задалдаггүй юм, хэдэн номерын шилэнд хэний шээс байгааг хяналтын дор явуулдаггүй юм гээд олон асуудал бүрхэг байгаа учир үүний цаана авлигын шинж байна уу гэж үзэж АТГ-т хандсан. Бидэнд ирсэн мэдээллээр Допингийн эсрэг Үндэсний төвийн орлогч захирал Г.Сүхбат нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал, тус төвийн их эмч Э.Энхсанаа нь “Аварга” дээд сургуулийн багш, Э.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн эсрэг Үндэсний төвд хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь хүү Хайдавдорж нь тус төвийн хяналтын ажилтан хийдэг гэж байна. Энэ нь авлигын шинж чанартай болсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Бөхчүүдийн нэр төрийг гутаадаг, сэтгэл санаагаар унагадаг, бэлтгэлийг нь муутгадаг арга хэрэгсэл болж байгаа юм биш биз гэх болгоомжлол байна. Энэ арга хэрэгслээ ашиглаж, улсын наадамд төрүүлэх магадлалтай бөхчүүдийг залхаан цээрлүүлж байгаа юм биш биз гэх хардлага сэрдлэгэ байгаа учир АТГ-т хандсан” гэлээ.

-Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

  • Үндэсний баяр наадмын комиссоос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй гэх шийдвэрийг гаргасан байна. Үүнд та ямар байр, суурьтай байна?
  • Барилдуулахгүй байх шийдвэрийг гаргаж болно. Гэхдээ хяналттай, баталгаатай баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн ганц л заалт бий. Баяр наадмын тухай хуулинд тав давсан 16 давсан бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Өнгөрсөн жил тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад илрээгүй. Түүнээс хэн, дуртай хүн дуртай цагтаа бөхийг дуудаад допингийн шинжилгээг авч болохгүй. Бат-Орших, Даш нарын барилдах эрхийг нь шүүхээс сэргээсэн. Гэтэл тэр хүмүүсийг барилдуулахгүй гэж байна. Шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлийг эдлээд байна шүү дээ.
  • Бөхийн салбар хоорондын хуралдаан дахин хуралдсан уу. Ойлголцол ямар түвшинд явж байгаа вэ?
  • Үндэсний их баяр наадмын комисст хоёр холбооны алинаас нь ч төлөөллийг оруулаагүй. Хууль зүйн яамны ТНБД Баясгалан “Би наадмаа хийнэ” гэж хэлсэн. Цагдаагийн хүчээр хийх гэж байгаа юм байлгүй. Тэгэхээр тэр хүн оноолтоо хийж, цолоо дуудах гэх мэт бүхий л ажлаа хийх юм байлгүй. Тэр хүн хууль бус холбооны хүмүүстэй холбоотой. Тэгэхээр тэд нараасаа зөвлөгөө аваад хийх байх.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019