Саяхан төрөөс төрсөн Тэрбумтан хэмээн цоллуулж явсан том юм шиг хэрнээ хүний халаасанд багтчихдаг энэ жижиг ч юм шиг эрийг Занданбат гэнээ.
Татварын байгууллагад олон жил ажилласан гэх тодотголтой, Монголын ард түмний татварын мөнгөнөөс тэрбум өрвөн зуун арван найман сая төгрөгөөр өөрийгөө шагнаж байсан тэрбээр өнөөдөр Монгол Улсын Татварын ерөнхий газрыг түр ч юм шиг, бүр ч юм удирдаж байгааг хэн бүхэн мэднэ.
Ажнай корпорацийн татварын асуудлыг будлиантуулсан, Ардын Намын даргад нэр дэвшигчийг дэммжихгүй бол ална гэж ажилчдаа дарамталсан гээд түүний нэрийг дагалдах цол гуншин бишгүй.
Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Занданбат гэж хэн бэ? гэсэн асуулт Төрийн шаргал ордон дотор тэнүүчилж явна. Түүний талаар таагүй мэдээллүүд хэвлэлээр болон сошиал орчинд нэлээдгүй түгжээ. Чухам хэний татаасаар өдий болтол хар мөр татуулан Монгол төрийн албанд дураараа дургиж яваа нь нэлээд бүдэг байсан ч цагийн аясаар, олны чимээнээр “гэрэл цохиулж” эхэлж байх шиг байна.
Б.Занданбат гэгч эрийн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол өнөөдрийн Шадар сайд Ө.Энхтүвшин. Нөгөө талд нь түүний итгэлт анд Зам тээврийн дэд сайд Д.Загджав зогсож байгаа нь нэгэнт хэвлэлээр ил болсон зүйл. Харин Шадар сайд Ө.Энхтүвшинг “гэрэл цохиулсан” болчимгүй алхам нь МАН-ын газрын дарга Н.Дэмбэрэлтэй фэйсбүүкээр муудалцаж “ална, тална даа” тулсан мессенжерээр нь ил болсон. Тэрбээр Ө.Энхтүвшинг дэмжихгүй бол хойдохыг чинь уншуулна хэмээн Н.Дэмбэрэлийг сүрдүүлж байсан нь өөрийг нь Ө.Энхтүвшингийн халаасан дахь “шаглаас” гэдгийг нь тодорхой нотлоод өгчих шиг болсон. Улстөрд хаяа бараадаж, халбага хоол горьдож яваа хүмүүст тодорхой шошго, хаяг байдаг нь өнөөдөр нэгэнт ил болсон зүйл. Өөд татаж, өөртөө наалдуулж яваа хүнээ хааяа ч гэсэн дарж байхгүй бол хамт унах нигууртай гэдгийг улс төрийн тогоонд олон жил чанагдаж, хат сууж, халуун чулуу долоосон эрхэм Шадар сайд эрхбиш гадарлахтайгаа болсон байх.
Өнөөдрийн Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч маань чамгүй олон “цол гуншинтай” нэгэн юм. Гэхдээ тэр нь сайнаар биш саараар л даа. “Төрөөс төрсөн тэрбумтаны нэг” л гэнэ. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан М.Зоригт жиргэсэн нь багагүй газар авсан. Мөн “Оюутолгой компанийг шантаажилдаг” л гэнэ. Ингэхдээ Загджавтайгаа хавсайдах маягтай шантааж хийдэг бололтой юм. Бүр болоогүй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2010-2012 оны хооронд хоёр гаруй тэрбум төгрөгөөр өөрийгөө шагнуулсан байх жишээтэй. Дээд татаас мундаг байж болно. Харамсалтай нь төрийн албанд ажиллаж байгаа хүн мөнгөнд мунаг бас шунаг байж болохгүй. Шадар сайдын халаасан дахь “шаглаас” Б.Занданбат яггүй, шаггүй нөхөр юм. Татвараар “занималдсан” тэрбээр одоо төрийн мөнгөөр тансаглаж суугааг эрхбиш Ө.Энхтүвшин анзаарсан байлгүй дээ...
Төрөөс төрсөн тэрбумтангууд, 60 тэрбумынхан гээд энэ олон тэрбумтангуудаа жинхлээд явбал энэ намын нэрэнд цөвтэй, цэгцлээд явбал өлзийтэй байх нигууртай. 2020 оны сонгууль хэзээ мөдгүй хаяанд ирлээ. Алхам бүрээ цэгнэж алдаа эндэгдэл гаргалгүй 100 жилийнхээ ойгоор Ялалт байгуулбал аштай юу.
Сэтгэгдэл бичих хэсэг