Шуурхай мэдээ:
179898-179902-180005

ҮАБЗ-өөр шийдэх асуудлыг Уул уурхайн сайд мэддэг болсон уу

6-р сарын 5 - 17 цаг 57 минут

Сүүлийн өдрүүдийн улс төрийн халуун сэдэв ШХАБ-д Монгол Улс элсэх, эсэх тухай асуудлыг тойрон  “хуйларч” байна.

УИХ, Засгийн газрын хүрээнд ч энэ сэдвээр хаалттай, нээлттэй мэтгэлцэн, судлаачид, дипломатчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Олон улсын харилцаа судлаачид, элчин сайд нар, гадаад харилцааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд дүгнэлтээ хүргэх нь зүй ёсны хэрэг.

Харин ШХАБ гэдэг байгууллагыг зүгээр л мөнгөний хүүдий, ашигтай, орлоготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олзны уут хэмээн хөнгөн хуудуу бодогч зарим нэгэн тэднийг даган баясч, өндөр дуугаар “ШХАБ-д элсэх нь нэн тэргүүний зорилт” хэмээн тунхаглах болов.

Тэдний тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “давхиж явна”. Тэрээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ШХАБ-д элсэх нь зөв. ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа” хэмээн мэдэгджээ.

Монгол Улс ШХАБ-д элсэх эсэхийг ҮАБЗ мэдэж шийдэхээс биш, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын мэдэх хэрэг биш. Тэгээд ч ШХАБ-д элсэж орохоороо улс орон суга үсрээд хөгжчихдөгийг эрхэм сайд юугаар дүгнэсэн юм бол?

Өөрийн хэр чадлаараа хөгжиж яваа Казахстаныг орхиё. Жишээ нь, ШХАБ-ыг бүр анхлан “Шанхайн тав” хэмээх байгууллага болгон үүсгэлцсэн ууган гишүүн Тажикстан, Киргизстан хөгжлөөрөө манлайлагч улс болж чадсан уу?

Сүүлд нэмэгдэж, “Шанхайн тав”-ыг ШХАБ нэртэй  болгосон Узбекстаныг ч хар. Хэрэг дээрээ энэ гурван улсын хөгжил дэвшил ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан 1990-ээд оны эхэн үе дээрээ таг зогссоныг анзаарч үзсэн болов уу?

Парламентын засаглалтай Киргизстанаас бусад нь дарангуйлагч, тоталитар дэглэмээсээ салж чадсан уу? Киргизстан ч хөл дээрээ бат зогсож чадалгүй ухарч будилсаар л яваа. ШХАБ-ын гишүүн Тажикстанаас яагаад ШХАБ-ын гишүүн БНХАУ өр нэхэж, нутаг дэвсгэрийг нь дэнчинд тавьж байгаа юм бэ?

Хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван “стан” улсаас хэнээс ч хараат бус, хөгжлөөрөө дээгүүрт яваа Туркменстан “Төвийг сахисан бодлоготой” хэмээн яагаад ШХАБ-т элсэлгүй цэрвэн гадна үлдэв?

Энэ бүхнийг ҮАБЗ дээр тунгааж, өнөө маргааш хэмээн тулгамдалгүй  долоо хэмжиж нэг огтолж байж шийдвэрээ гаргах ёстой.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн амилуулах, том төсөл, хөтөлбөрүүдээ яаж хөдөлгөх, аж үйлдвэрийн паркуудаа бий болгож, Монголд жинхэнэ утгаар нь хүнд үйлдвэрүүд байгуулан ажилд нь оруулах гээд толгой өвтгөсөн үй олон бүтээн байгуулалт өмнө нь хүлээж буй. Бас түүний сайд болсон цаг үед шатахууны үнэ өсчихөөд байгаа. Шатахууны үнэ дээшилснээс болж бусад бараа, үйлчилгээний өртөг өөдөө явж, цалин нь хүрэлцэхээ больсон учраас тодорхой салбарынхан жагсаал цуглаандаа тулсан.

Эдгээр асуудал П.Сумъябазар сайдын толгойг гашилгаж байх учиртайгаас бус, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж ҮАБЗ-ийн шийдэх ажилд ханцуй шамлан хамгийн түрүүнд дуугарч байгаа нь харин ч эрхэм сайдыг огцруулах нэг үндэслэл болж ч магадгүй.

Угаасаа түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд ялуулсан  том шалтгааны нэг болсон “АСА” явуулын станцын өрийг төлүүлэх “хэрэгсэл” болгон өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд шахаа болгон оруулж, дүү аваргыг нь шагнасан гэдэг билээ.

Сайд хүн гэдэг ямар ч үед сэтгэлийн хөөрлөөр хаа хамаагүй салбарын ажлыг шүүрэн авч ам уралдуулах нь зохисгүй гэдгийг Д.Сумъяабазар гишүүн парламентад улиран сонгогдож төр түшсэн хүний хувьд мэдэхийн цаагуур мэдэж байх учиртай. Сайд хүний хэрэгжүүлэх ажлын хүрээ, бас хязгаар бий гэдгийг тэрээр уг нь бусдаар хэлүүлэлтгүй л санаж байгаа гэдэгт итгэнэ.

Гагцхүү “төлбөрийн хэрэгсэл” болон шахаагаар сайд болсныхоо хариуг барих гэж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь Уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн тэс хөндлөн, тэгээд ч асар олон шийдэл хүлээсэн салбарын хүний хувьд зохисгүй л харагдана.

Д.ЦЭЦЭГ

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019