Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Олон нийтийн газар Wifi битгий ашигла!

6-р сарын 4 - 9 цаг 40 минут

Ухаалаг төхөөрөмж / smart device / түүний хэрэглээг дэмжих хөдөлгөөнт интернэт. Энэ хоёрын зохицол нь бидний амьдралын хэв маягт шинэ тренд авчирчлаа. Гэвч сайн бүхний ард сүүдэр байдагтай ижил цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал, анхаарал татахуйц асуудал болон хувирчээ.

Монголд 2,4 сая ухаалаг утас хэрэглэгч байдгаас 1.1 сая нь public wifi буюу олон нийтэд зориулсан үнэгүй WiFi идэвхтэй ашиглагч байна. Чухам энэхүү нэг сая хэрэглэгчийн цахим аюулгүй байдлыг энэ нийтлэлдээ хөндөхийг хичээлээ. Товчоор хэлбэл үйлчилгээний газруудын үнэгүй WiFi  хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг аж.

Тухайн үйлчилгээний байгууллагаас үл хамааран сүлжээнд хөндлөнгийн гуравдагч этгээд хялбархан нэвтэрч WiFi хэрэглэгчийн хувийн мэдээллийг  ухаалаг төхөөрөмжөөс нь хуулбарлах боломжтой байдаг аж. Таны Фейсбүүктээ нэвтрэх нэр, нууц үг хувийн зураг, файл зэргийг интернэт сүлжээгээр дамжуулан авах боломжтой.  Энэ тохиолдолд хариуцлага хүлээх тал нь ч хуулийн хүрээнд тодорхой бус бөгөөд эцэст нь мэдээллээ алдсан хэрэглэгч л хохироод үлдэх магадлалтай.

Public WiFi ашиглахаас татгалзаж хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ ?

Үйлчлүүлсэн газрынхаа WiFi кодыг асууж хувийн мэдээллээ эрсдэлд оруулснаас үүрэн операторуудын Дата багцыг / хөдөлгөөнт интернэт/ ашиглах нь таны мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах юм.

Тавхан жилийн өмнөхтэй харьцуулахад манайд 1GB датагийн үнэ бараг 10 дахин хямдарч 100MB датаг  1000₮-өөр худалддаг үе ард хоцорчээ. Тухайлбал Юнител өнөөдрийн байдлаар 1500₮-өөр 2GB дата буюу 2000MB ашиглах боломжийг санал болгож байна. Нэг үеэ бодоход оператор компаниудын өрсөлдөөн Дата тарифыг хямдруулж олон нэр төрлийн Дата багцыг хэрэглэгчдэдээ санал болгох болсон.

Яг энэ нийтлэлдээ зориулж миний бие 4 оператор компанийн бүх Дата багцыг харьцуулж үзсэн юм. Үүнээс үзэхэд хамгийн сүүлд шинэчлэн гаргасан Юнителийн Дата багц нь үнэ болон нөхцөлийн хувьд хамгийн уян хатан санагдсан шүү.  Хэрэглэгчдийнхээ хэрэглээний хэв маягийг гурван төрөлд хувааж түүндээ тохирох багцуудыг гаргасан нь одоогоор бусад оператор компаниудаасаа хамгийн сайн хувилбар байсныг уншигч танд дуулгая. Гэхдээ мэдээж  Дата багцынхаа нөхцөлийг сайн ойлгож өөрийн хэрэглээндээ зохицсоныг сонгох нь хамгийн чухал. Ингэснээр таны мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдаж цахим эрх чөлөөг мэдрэх юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019