Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан сурагчдын амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцогчдын материалыг тэр дор нь засч, хариуг гаргах юм байна. Үүний хүрээнд шалгалт авах Баян-Өндөр цогцолбор сургуулийг бүрэн камержуулж, нэмэлт тоног төхөөрөмж суурилахаар болжээ. Ингэснээр шалгалт өгсөн төгсөгчид тэдний ар гэрийнхэн гадна байрлуулсан дэлгэцээр оноогоо харах боломжтой болох юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 16-20-нд Баян-Өндөр цогцолбор сургуульд болно. Энэ жил 1427 хүүхэд ЭЕШ-д орохоос 130 нь өмнөх оны төгсөгч аж. Нийт 34 ангид шалгалт авах бөгөөд төгсөгчдийн суудлын хуваарь бэлэн болжээ. Одоогоор шалгалтыг зохион байгуулах болон хянагчаар ажиллах багш нарыг сонгож байна гэж БСУГ-ын дарга Ж.БатАмгалан ярилаа.
Харин зуны амралтын хувьд, 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын нэгэнд, 3-9-р ангийн сурагчид найманд, ахлах ангийн сурагчдын амралт 15-нд эхлэхээр болжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг