Тайзан дээр ч жирийн үед ч ямар ч үед биеэ сайхан авч явдаг залуу оддын нэг реппэр Gee. Гэхдээ тэрбээр од гэж хэлэгдэх дургүйгээ хаа явсан газраа илэрхийлсээр байдаг. Түүний стиль имиж, биеэ авч явах байдалд сонсогч, фэнүүд нь үргэлж сэтгэл хангалуун байдаг нь мэдрэгддэг. Тэгвэл саяхнаас сахлаа ургуулахаар шийджээ. Түүний энэ шийдвэрт фэнүүд нь өөрийн санал сэтгэгдлээ хуваалцдаг аж. Гэхдээ тэрбээр “Бусад нь юу гэх нь хамаагүй миний охинд их таалагддаг. Охиндоо л таалагдаж байвал болоо. Би сахлаа ургуулна. Гэхдээ айхтар урт биш” гэх тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл бичих хэсэг