Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 12.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт “Өрөвтасын ангаахай ба мануухай” жүжгийг хүүхэд багачууддаа зориулан тоглохоор болжээ. Уг жүжиг нь 5 наснаас дээш хүүхэд багачуудад зориулсан ба жүжигт найз нөхөрлөл, үнэнч байдал, туслах хүсэл эрмэлзэл зэрэг хүний чухал үнэ цэнэ, ач холбогдлын тухай өгүүлнэ. Намрын сүүлээр Aйко өөрийн сүргээ даган дулаан орон руу нисэх боломжгүй, түүний жигүүр гэмтжээ. Тэр ганцаараа өвлийн хүйтнийг тэсэх болж, гэхдээ Страшкотой уулзах нь бүх бэрхшээлийг даван туулахад тусална.
Уг жүжигт Буриадын "үльгэр" хүүхэлдэйн тeатрынхан оролцоно. Тасалбар 7000 төгрөг. Харилцах утас: 90004411, 99132745
Сэтгэгдэл бичих хэсэг