Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"

4-р сарын 18 - 10 цаг 01 минут

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэг л зүйл асуумаар байна. Таны удирдаж буй салбар хоорондоо "алалцаад" эхэллээ. Та юу бодож байна..... гэж. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага МҮБХ-г хууль бусаар 16 жил удирдсан Р.Нямдоржийн тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон. Тэр ч бүү хэл гурван шатны шүүхээс 6 удаагийн шийдвэрээр Р.Нямдоржийг хууль бусаар сонгогдсон гэх шийдвэрийг гаргасан. Гэтэл хууль сахиулах үүрэгтэй ЦЕГ өнөөдөр хууль бус талд үйлчилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв. Нэгэн "малгай" дотор хамтдаа зүтгэж, хууль сахиулах гэсэн нэг чиглэлд хамтдаа алхах ёстой шүүх, цагдаа гэсэн хоёр том хуулийн институтын дунд ямар үл ойлгогдох байдал үүсэв. Үүнд хэн буруутай вэ. Цагдаагийн байгууллага яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа эсрэг ажиллаж эхлэв. 

МҮБХ-ны ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдлоос харахад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалд асуудлын гол нь байгаа гэнэ. Учир нь хурандаа Р.Отгонжаргал нь цагдаагийн байгууллагыг мафижуулж, гэмт этгээдүүдтэй хамтран ажиллаж, тэднийг хаацайлж, гэмт хэрэг үйлдүүлж, хууль тогтоогчид халдуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа МҮБХ-ныхонд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, дарамталж, төрийн албадлагыг хууль бус үйл ажиллагааны арга хэрэгсэл болгоод байгаа талаар гомдолдоо дурджээ. Мөн Р.Отгонжаргалыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь гуйж уг албан тушаалд тавиулсан. Хууль бус үйл ажиллагаагаа 20 гаруй жил явуулсан Р.Нямдорж гэгчийн хамаатан, бүх хууль бус үйл ажиллагааг нь хаацайлж цагдаагийн байгууллагыг ашиглаж ар талыг нь хариуцдаг. ТББ-ын үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бусаар үүдэнд нь хамгаалалт гаргаж, өмчлөх, эзэмших эрхийг нь ноцтой зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг хаацайлан хамгаалж, бүр УИХ-ын гишүүнд халдуулж, албан ёсны МҮБХ-ны ажилтан, албан хаагчдад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж хууль зөрчиж байгаа тухай ч дурдсан байна. 

Энэ нь ч үнэний ортой байж болох. Учир нь  өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид 16 жилийн турш шүүхийн байгууллагын зургаан ч удаагийн шийдвэрийг уландаа гишгэж, санаатайгаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж яваа Р.Нямдоржийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, шүүхийн шийдвэрийг танилцуулахаар очсон хүмүүсийн эсрэг ажилласан байдаг. Тэр ч бүү хэл цагдаагийн хамгаалалттай байр луу хэнийг ч оруулах ёсгүй байтал УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг 10 гаруй залуусын хамт дотогш оруулж, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг зодуулах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. 

Бөхчүүдийг харцаараа айлгадаг Улсын начин Б.Одхүү Улсын харцага Ганхуягийг бүлэглэн зодсон эрүүгийн гэмт хэргээр СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хууль тогтоогч УИХ-ын гишүүнийг зодчихоод ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалаар хамгаалуулан хээв нэг алхаж явна. Энгийн ард иргэдийн хүү байсан бол давтан гэмт хэргээр аль хэдийнээ ганц худагт сууж байгаа гэж бөхчүүд жиг жуг гэлцэж байна. 

Цагдаагийн байгууллагынхан хуулийнханд туслаж, эмх замбараагүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл яагаад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу шүүх дээр ялалт байгууулсан иргэдийн эсрэг Монголын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах болов. Монголын цагдаа арай ч нэг ТББ-ийн үйл ажиллагаанд хутгалдан орж, хууль бус тамга, гэрчилгээтэй хүмүүсийг хамгаалах болтлоо, УИХ-ын гишүүнийг зодуулах, гэмт этгээдийг ял завшуулах, хаацайлах болтлоо бохирдож доошоо орчихоогүй байлтай. 

Хэн нэгэн өндөр албан тушаалтан цагдаагийн байгууллагыг шүүхийн шийдвэрийн эсрэг ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа төрсөн ахаа хамгаалж, хэдэн зуун цагдаагаар ТББ-ын байрыг мануулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байхад та юу хийж байна вэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоо, 

Хуулийн том байгууллага нь хоорондоо "алалцаж", төрд тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчдаа хууль бус зүйлийн эсрэг ашиглахаар ард түмэн төрд, хуулийн байгууллагад яаж итгэж болж байна аа. Сайдаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019