Шуурхай мэдээ:


"Хоккейн битүү дээвэртэй ордон барих асуудалд анхаарлаа хандуулна" гэв

4-р сарын 11 - 17 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.

Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ. Мөн салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болж тэмцээн болох газруудад урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж чадаагүй хэдий ч амжилт гаргасан байна.

Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийж, хажуугаар нь тэмцээн уралдаандаа оролцдог гэлээ. Гэсэн ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь Монголд битүү ордон байдаггүй, энэ нь Олон улсын хоккейн холбооны техникийн шаардлагад багтдаг зэрэг асуудал юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ легионер тоглогч авахад нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм. Монгол Улсад битүү дээвэртэй заалтай болоход ч анхаарч, энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, цаашид анхаарал хандуулахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсанд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-д айлчилна5 сар 20. 12:08Шууд: АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх гэж байна5 сар 20. 12:07Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ5 сар 16. 17:49Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав5 сар 16. 17:4410 сая ам.долларын авлигын асуудлаар Ерөнхий сайдыг албан ёсоор тайлбар хийхийг хүсэв5 сар 16. 17:32С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа5 сар 16. 17:27Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа5 сар 15. 17:33У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ5 сар 15. 17:30АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй, үргэлжлүүлэн шалгаж байна5 сар 10. 18:35Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв5 сар 10. 18:32ТОП татвар төлөгчдөд талархал илэрхийллээ5 сар 9. 17:34Чуулган: Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ5 сар 9. 17:27Чуулган: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо5 сар 9. 17:20УИХ-ын Тамгын газрын даргын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо5 сар 9. 17:17Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй5 сар 9. 17:12Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг нарыг улирааж, Х.Болорчулуун, Ж.Ганбаатарыг шинээр сонголоо5 сар 9. 17:09Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна5 сар 7. 16:05МАХН: Нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна5 сар 7. 16:00Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг нэр дэвшүүллээ5 сар 7. 15:57УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайхан яригдаж байна5 сар 7. 15:53УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх5 сар 7. 15:48Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатарыг дэмжлээ5 сар 7. 15:45Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон5 сар 3. 16:42Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төсөл хэрэгжиж байна5 сар 3. 16:35"Филадельфи 76" талбайдаа "Торонто Рэпторс" -ийг буулган авлаа5 сар 3. 16:33Гурван эрийн түүх буюу үхэл, тэмцэл, амьдрал...5 сар 3. 16:30Паркер эхийн амьдрал (Өгүүллэг)5 сар 3. 16:22Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна5 сар 2. 17:17Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ5 сар 2. 17:09"33 их наяд цэвэр хулгайн өмч. Энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү"5 сар 2. 17:01
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019