Шуурхай мэдээ:
179898-179902-180005

IELTS-ийн бичих хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ?

4-р сарын 11 - 15 цаг 53 минут

Бид та бүхэнд IELTS-ийн шалгалтад хэрхэн бэлдэх талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнө нь:

Энэ удаагийн нийтлэлээрээ IELTS-ийн бичих хэсэгт хэрхэн өндөр оноо авах хийгээд юуг анхаарвал зохих тухай мэдээлэл хүргэж байна.

IELTS-ийн бичих хэсэг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт хүснэгт, график, диаграмм болон зураг гэх мэт янз бүрийн загвар бүхий мэдээллийг дүрслэн бичих даалгавар өгдөг. Энэ хэсэгт өөрийн үзэл бодол, санааг тусгаж болохгүй бөгөөд зөвхөн тухайн өгөгдөлд буй гол тоон үзүүлэлт, болж буй процессыг дэс дарааллын дагуу 150-аас багагүй үгэнд багтаан бичих ёстой. Хоёрдугаар хэсэгт 250-аас дээш үгтэй эссэ бичих шаардлагатай. Энэ хэсэгт эссэний асуултаас шалтгаалж (эссэний төрлөөс) шалтгаалж зарим тохиолдолд өөрийн үзэл бодлыг илэрхийлж болдог.

Шалгагч таны эссэний агуулга, баримт зэргийг зөв, бурууг шалгахгүй. Харин англи хэлээр хэрхэн оновчтой, сайн бичсэн эсэхийг шалгана. Гол нь сэдвийн дагуу асуултад зөв хариулах л чухал юм. Асуултыг сайтар уншиж, таниас шаардаж буй бүх мэдээллийг эссэндээ тусгаж өгсөн эсэхийг шалгаарай.

Хэсэгт тус бүрт үгийн тоог заавал 150 болон 250-д хүргэх ёстой бөгөөд үгийн тоонд хүрэхгүй бол оноо хасуулдаг. Гэвч шалгалтын үеэр эссэний үгийг тоолох нь цаг авдаг тул шалгалтад бэлдэж байхдаа үгийн тоог баримжаагаар тоолж сурах хэрэгтэй. Түүнчлэн шалгагчид нэг эссэг бүрэн унших стандарт хугацаа байдаг тул хэт урт эссэ бичвэл бүрэн уншиж амжихгүй байх магадлалтай. Иймд ихдээ эхний хэсгийг 200, хоёр дахь хэсгийг 300 үгээс хэтрүүлэхгүй байхаар бичиж сураарай.

Мөн эссэг гараар бичих тул аль болох ганц уншилтаар ойлгохуйц, цэвэрхэн бөгөөд гаргацтай бичих нь хамгийн чухал. Уншихад хэцүү, гаргац муутай бичсэн бол мөн адил оноо хасуулж болно. Бэлтгэлийн үеэр гараар бичсэн эссэгээ бусдад уншуулж ойлгомжтой байгаа эсэхийг лавлаж асуугаарай.  

Эссэгээ гурав эсвэл дөрвөн цогцолборт хувааж оршил, гол хэсэг, дүгнэлт гэсэн бүтэцтэй бичвэл тохиромжтой. Өөрийн дэвшүүлж буй үндсэн санаагаа 2-3 дэд санаагаар баяжуулж, тус бүрийг цогцолбор болгон хувааж бичвэл оновчтой. Цогцолбор бүрт гол санааг дэмжих нэг л дэд санааг баяжуулж бичих ёстой ба эхний өгүүлбэрт дэвшүүлж буй санаагаа дурдаад дараагийн өгүүлбэрт жишээ баримтаар баталгаажуулна. Санаагаа заавал жишээ, баримтаар баяжуулж байж оноогоо гүйцэд авна гэдгийг санаарай. Мөн өндөр оноо авахын тулд хэт урт, ойлгомжгүй өгүүлбэр бичихээс зайлсхий. Өгүүлбэр урт байх тусам таны гаргаж буй санаа уялдаа муутай, дүрмийн алдаа ихтэй байх эрсдэлтэй.

Эссэний оршил хэсгийг бичихдээ хэзээ ч асуултад буй үгсийг шууд хуулж болохгүй. Үүний орон “paraphrase” буюу өөрийнхөөрөө дахин найруулж бичих шаардлагатай. Эхний хэсэгт зураг, хүснэгт, графикт буй мэдээллийг дүрсэлж бичихдээ өөрийн үзэл бодол, учир шалтгааныг тусгаж болохгүй. Зөвхөн өгөгдсөн мэдээллийг л үнэн бодитоор тайлбарлаж бичих хэрэгтэй.

Хоёр дахь эссэгээ бичихээс өмнө юу бичиж болохыг богино хугацаанд төлөвлөж, дэвшүүлэх санаа, түлхүүр үгээ гаргах нь хамгийн чухал. Ингээд тухайн түлхүүр санааны хүрээнд цогцолбор бүрээр хуваан найруулга сайтай, хоорондоо уялдаа холбоотой бичвэл зохино. Таны дэвшүүлж буй санааг бататгах жишээ, баримт байх ёстойг ямагт санагтун. Хоёрдугаар хэсгийн эссэг 40 минутанд багтаан бичих ёстой тул эхний 5 минутад эссэнийхээ төлөвлөгөө гаргах, 30 минутад эссэгээ бичих, сүүлийн 5 минутад алдаагаа шалгах болон хянахад зарцуулна гэж тооцох нь зүйтэй.

Ямар ч хүн таны эссэг уншихад ойлгомжтой, цэгцтэй байхаар бичиж сурах нь чухал. Өөрөөр хэлбэл эхлэл, төгсгөлтэй, гол санаа нь энэ юм байна гэж мэдэгдэхээр, дэвшүүлсэн санаа бүр нь жишээ, нотолгоотой байх ёстой юм. Түүнчлэн цогцолбор бүр хоорондоо логиктой, дэс дараалалтай байх хэрэгтэйг санаарай.  Ингэхийн тулд холбоос үг, эхлэл төгсгөл хийх өвөрмөц хэллэгүүдийг цээжилж, эссэндээ ашиглаж сураарай. Мөн зарим нэг хэлц, ахисан түвшний үгсийг зориуд ашиглах нь өндөр оноо авахад нөлөөтэй.

Албан бус хэллэг, ярианы хэлбэрээс аль болох зайлсхийж, академик түвшинд найруулж бичиж байж 7-оос дээш оноо авах боломж бүрдэнэ. Шалгалтад өндөр оноо авсан сайхан эссэ нь ганц уншихад л бүрэн ойлгохуйц, дүрмийн болоод утгын алдаагүй байдаг.

Сайн эссэ бичиж сурахын тулд:

  • Өдөр алгасалгүй тогтмол бичиж, хэрэгтэй үг, хэллэгүүдийг цээжилж, хэрэглээндээ ашиглах
  • Эссэгээ туршлагатай хүмүүсээр шалгуулж үнэлэлт дүгнэлт авах
  • Бусад хүмүүсийн сайн бичсэн эссэг уншиж бүтэц, хэлбэрийг судлах, дуурайж бичих
  • Өндөр оноо авсан эссэнүүдийг унших
  • Бичсэн эссэгээ засаж, дахин сайжруулж бичих зэргээр урт хугацаанд тууштай дадлага хийснээр үр дүнд хүрнэ. 

Эцэст нь дээрх санааг хураангуйлан хэлэхэд, сул үгнээс зайлсхийж, ахисан түвшний үг, хэлц үгсийг оролцуулан бичих, эхлэл төгсгөлөө оновчтой гаргах, найруулга сайтай байх, дэвшүүлж буй санаагаа логик дэс дараалалтай, жишээ баримтаар баталгаажуулан бичиж чадвал 7.5 болон түүнээс дээш оноо таны гарт ирэх болно. IELTS-ийн шалгалтад өндөр оноо авах нь таны хэрхэн системтэй бэлтгэл хийснээс бүрэн шалтгаална гэдгийг бүү мартаарай

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019