Ирэх зургаадугаар сард ОХУ-д болох “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө”, 210 орны хүүхдийн фестивальд залуу сэтгүүлчийн хуваарь оролцох Ш.Эрхэс “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багуудын тоглолтыг дэргэдээс нь үзэж сонирхжээ.
Өнгөрсөн ням гаригт Испани төдийгүй дэлхийн хамгийн алдартай цэнгэлдэх хүрээлэн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багууд тоглож үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн билээ.
Тус тоглолтыг зорин үзсэн Ш.Эрхэсийн шүтэн биширдэг тоглогчид болох Криштиано Роналдо, Антуан Гризманн нар гоол оруулсан юм.
Зургаан жил төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэсэн Ш.Эрхэс Испанид олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд орж, тусгай байр эзэлснийхээ дараа Мадрид хотын дербиг үзсэн байна. Залуу сэтгүүлч Ш.Эрхэс, авьяаслаг тоглогч Э.Даринчулууны хамтаар “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” олон улсын фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Сэтгэгдэл бичих хэсэг